Сүүн шүдний завсрын цоорол ба шүдний утас

Хүүхдийн сүүн шүд нь жижиг хэмжээтэй маш хэврэг бүтэцтэй байдаг тул гадны хүчин зүйлст амархан гэмтдэг.

Шүдний өвчлөл бусад бүх эрхтэн системийг өвчлүүлдэг учраас энэ хэрээр өвчлөл нэмэгддэг.

Энэхүү түгээмэл байдаг шүдний цоорох өвчнөөс сэргийлэхийн тулд ШҮДНИЙ УТАС хэрэглэж занших хэрэгтэйг анхаараарай. 

Хэрвээ үндсэн шүд цэвэрлэх оо сойзноос гадна, шүдний утас хэрэглээгүй бол хүүхдийн сүүн шүдний анатоми онцлогоос хамаарч цооролд өртөх нь амархан болдог.

Эрүү хоншоорын хөгжил явагдан сүүн шүднүүд зайтай болох үед хоол хүнс нь шүд хоорондын зайд орон үлдэж завсрын цоорол үүсч эхэлдэг учраас ЭЦЭГ ЭХЧҮҮД маань хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл нь арчлан шүдний завсар дахь хоол хүнсний үлдэгдлийг шүдний утас ашиглан нэмэлтээр заавал цэвэрлэх хэрэгтэйг зөвлөж байна. 

 

Мөн улирал тутам фторт түрхлэг түрхүүлж цоорлоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.