Буйлнаас яагаад цус гардаг вэ?
Хэрэв зөвхөн шүдээ угаахад л буйлнаас цус гарч байгаа бол хэд хэдэн шалтгаантай. Үүнд:
Буйл үрэвссэн үед: Ихэвчлэн амны хөндийн эрүүл ахуйг хангаагүй, шүдээ угаахгүй байх үед буйл хэт мэдрэгшин, шүдээ угаахад цус гарч болно.
Гадны нөлөөний үед: Ширүүн үстэй сойзоор шүдээ угаах, хатуу зүйлд цохих гэх мэт…\
Зарим өвчлөлийн үед: Зүрх судасны архаг хууч өвчлөл, чихрийн шижин, витамин К, С дутагдах үед буйлнаас цус гардаг.
Буйлнаас цус гарах үед юу хийх вэ?
Хэрэв таны буйлнаас шүдээ угаах бүрд цус гарч байвал, цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Энэ үед шарлага болон хэд хэдэн физик эмчилгээг хийж болно. Хэрэв таны шүдний байдал тийм ч хүнд биш, хөнгөн бол уух шаардлагатай эмийг бичиж өгөх юм. Буйлнаас цус гарах нь ихэвчлэн амны хөндийн үрэвслээс шалтгаалдаг. Тиймээс та энэ үед амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь чухал.
Гэртээ хэрэгжүүлж болох арга хэмжээ
Хэрэв таны буйлнаас нэг их цус гарахгүй, зөвхөн сойзоор хөндөхөд бага хэмжээний цус шүүрч байвал гэрийн нөхцөлд эмчилж болдог.
Амаа зайлах: Ингэснээр аман дахь нян, бактериуд устаж, үрэвсүүлэхгүй
Халдварын эсрэг бодис: Энэ нь шахмал болон шингэн хэлбэрээр байдаг. Тус бодисыг 10 хүртэлх хоногийн хугацаанд хэрэглэснээр буйлнаас дахин цус гарахгүй.
Антибиотик уух: Энэ нь нян үүсгэгчийг устгаж, үрэвслийг намдаах болно.
Тохирсон шүдний сойз сонгох
Шүдний сойзыг сонгохдоо тухайн хүний шүд, буйлны мэдрэг байдал, үрэвсэл, шүдний эгнээ хэлбэр, хэмжээ, насны онцлог зэргийг харгалзах хэрэгтэй. Сойзны үсний хатуулаг чанараар нь:
- Хатуу (хиймэл шүдэнд зориулсан)
- Дунд (энгийн буйл, шүд)
- Зөөлөн (буйл үрэвссэн үед)
Анхаарах зүйлс:
- Шүдээ угаасны дараа шүдний сойзыг урсгал усанд зайлж, цэвэрлэнэ.
- Сойзыг хуурай газар босоо байрлалаар, бусад хүний сойзтой шүргэлцэхгүйгээр зайтай байлгана. Учир нь сойзыг нэг газар тавих үед нэг сойзноос нөгөө сойз руу нян дамжих нөхцөл бүрддэг.
- Шүдний сойзыг гурваас дээш сар хэрэглэж болохгүй. Илүү урт хугацаагаар хэрэглэсэн сойз элдэв халдвар тээгч болдог.
- Хэрэв сойзны үс арзайсан бол хугацаа харгалзахгүйгээр солих шаардлагатай.
Буйлны үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Шүдээ өөрт тохирсон, зөв сойзоор тогтмол угаахШүдний утас ашиглан, шүдэн завсар үлдсэн мах, хоолны үлдэгдлийг цэвэрлэх. Хэрэв шүдний аппараттай бол зориулалтын сойзоор шүдээ угааж, амаа шингэн уусмалаар тогтмол зайлах хэрэгтэй. Хэлээр дамжин элдэв нян биед шингэдэг тул, шүдээ угаахын зэрэгцээ хэлээ ч мөн цэвэрлэхээ мартаж болохгүй.
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]