Имплант гэж юу вэ?

Имплант гэдэг нь эрүү болон хоншоор ясанд суулгадаг шүдний сурвалжийг орлон шаазан бүрээсний (цөгцний) тулгуур болдог цэвэр титаны хайлшаар хийгдсэн цилиндр, конус хэлбэртэй тулгуур элемент юм. Имплант гэдэг зүйл нь зөвхөн тулгуур хэсэг нь бөгөөд дээр нь хийгдсэн хиймэл цөгцийг нь имплант тулгуурт шүдэлбэр гэж нэрлэдэг.

Шүдийг авснаас хойш ясны эдгэрэлтийн байдлаас хамаарч импплант суулгах хүртэл 4-6 сар хүлээх болдог байсан ч орчин үед тухайн шүдний ором ясны байдлыг үнэлээд болно гэж үзвэл шүдийг авмагцаа оронд нь шууд имплант суулгадаг болсон.


Имплант хийлгэхэд ямар тохиолдолд болохгүй вэ?

Юу эсрэг заалт болох вэ гэвэл үүнд тийм ч олон хүчин зүйл орохгүй. Имплантыг шархны эдгэрэлт муу байдаг чихрийн шижинтэй хүмүүст ч тодорхой хяналтын дор суулгах боломжтой нь батлагдсан. Түр хугацааны эсрэг заалт нь жирэмсэн хүнд суулгаж болохгүй. Имплант суулгуулах хүсэлтэй өвчтөнүүд нь эмчид ирэхдээ цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч халдварт өвчингүй гэдгээ бататгасан байх шаардлагатай.
Имплант суулгахад насны доод хязгаар гэж байдаг. Эмэгтэй хүмүүст 18-19 нас хүртэл, эрэгтэй хүмүүст 20-22 нас хүртэл ясны өсөлт хөгжилт нь бүрэн дуустал имплант суулгахгүй байх заалттай. Харин имплант суулгаж болохгүй насны дээд хязгаар гэж бараг байхгүй. 

Имплантын гүүрэлсэн шүдэлбэрээс давуу тал нь түүний удаан хугацаанд ашиглагддаг байдал юм.
Имплантын нэг чухал сөрөг тал нь бусад шүдэлбэрээс өртөг өндөр явдал юм. Гүүрэлсэн шүдэлбэрийг 10-15 жилийн дараа дан бүрээсийг 15-20 жилийн дараа солих шаардлагатай болдог бол шведийн эрдэмтэн Брэнмаркийн өнгөрсөн зуунд туршилтын журмаар суулгасан имплант одоог хүртэл эзэнтэйгээ байна гэж бодохоор түүнийг тайлбарлах нь илүүц юм.


Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]