Агт араа буюу 3-р их араа шүд нь 17-25 насанд ургадаг бөгөөд хүмүүс 25-ны араа гэж нэрлэдэг. Агт араа шүд ургахдаа ихэвчлэн буйл өвдөх, хавагнах зэргээр зовуурьтайгаар ургадаг. Агт араа шүд хэвийн байрлалаар буюу бусад шүд шиг эгц ургаж гарах зайгүйн улмаас буйл, ясан дотор буруу байрлан хагас болон бүтэн саатдаг. Ингэж саатсан араа нь ургах зай гаргахын тулд урд байгаа шүднүүдээ хойноос шахах бөгөөд тодорхой хугацаанд үргэлжлэхэд урд хэсгийн шүднүүд шахагдаж тэнхлэгээрээ эргэх, наана цаана байрлах зэргээр эгнээний гажиг үүсдэг. Мөн саатлын үед орчны буйл, салст хавагнах, өвдөх, хүнд үедээ буйлны дор идээ хуримтлагдаж буглах, ам ангайлд хязгаарлагдах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Хийгдэх эмчилгээ:
- Хагас болон бүрэн саатсан шүдийг авах ба давхар эмийн эмчилгээ хийнэ.
Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсран явагддаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатангаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.
Агт араа шүдтэй холбоотой асуудал нь зөвхөн агт арааг авсан тохиолдолд л зүгээр болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авхуулахыг зөвлөдөг.
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]