Буйл тайрах мэс ажилбар гэж юу вэ?

Буйл тайрах мэс ажибар нь буйлны томорсон болон гэмтсэн эдийг авах, инээмсэглэлийнхээ дүр төрхийг өөрчлөх эрсдэл багатай, зардал багатай арга юм. Сэргээхэд удаан хугацаа шаардагдахгүй бөгөөд үр дүн нь ихэвчлэн эерэг байдаг.

Буйл тайрах мэс ажилбарыг ямар тохиолдолд хийлгэж болох вэ? 

  • Хөгшрөлтөөс үүдэн буйл томорсон
  • Буйлны үрэвсэл гэх мэт буйлны өвчин
  • Бактерийн халдвар 
  • Буйлны гэмтлийн үед 
  • Буйлны өвчний үед буйл тайрах мэс ажилбар хийлгэж болно.

Мэс ажилбар хэрхэн явагдах вэ? 

Шүдний эмч буйлны эдээс хэр их хэмжээгээр авахаас хамаарч буйл тайрах хагалгаа нь 30-60 минут болдог. Нэг шүдэнд эсвэл хэд хэдэн шүдэнд хийх жижиг мэс ажилбар нь зөвхөн нэг ирэлтээр хийгдэх болно. Буйл их хэмжээгээр тайрах эсвэл хэлбэрийг өөрчлөх бол хэд хэдэн удаа эмнэлэгтээ ирэх шаардлагатай.

Мэс ажилбарын үе шат:

  • Тухайн хэсгийг мэдээгүйжүүлэхийн тулд буйл руу хэсгийн мэдээгүйжүүлэх бодис/мэдээ алдуулагч/ тарьна.
  • Буйлны эдийг зүсэхийн тулд мэс заслын хутга/scalpel/ эсвэл лазер хэрэгсэл ашигладаг. Үүнийг зөөлөн эдийн зүсэлт гэж нэрлэдэг.
  • Мэс ажилбарын явцад таны аман дахь илүүдэл шүлсийг авахын тулд сорох хэрэгсэл байлгах болно.
  • Буйлны эдийг тайрсны дараа лазер багаж ашиглан жигд болгон буйлны шугамыг хэлбэржүүлэх үлдсэн эдийг авна.
  • Буйл эдгэрэлтийг сайн байлгаж хамгаалахын тулд тухайн хэсэгт зөөлөн шаваас шиг бодис тавьж, боолт тавьна.

Буйлны хагалгааны эдгэрэлт ихэвчлэн хурдан байдаг. 

Мэс ажилбар хийснээс  хойш хэдхэн  цагийн  дараа  мэдээгүйжүүлэлт  арилдаг тул бага хэмжээний өвдөлт байж болно. Ацетаминофен (Тиленол) эсвэл Ибупрофен (Адвил) зэрэг жоргүй олгодог өвдөлт намдаах эм нь өвдөлтийг намдаахад тусална.

Таны цус бүлгэнэлт, эдгэрэлт, арчилгаанаас хамаарч буйлнаас хэдэн өдрийн турш цус гарах магадлалтай. Цус гарах нь зогсох хүртэл эсвэл шүдний эмч тань зөвлөсөн хугацааны турш боолтыг сольж байх хэрэгтэй. 

Мэс ажилбар хийлгэснээс хойш долоо хоногийн дараа аливаа өвдөлт, зовиур арилна.


Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]