Нүүрэвчийг бэлтгэхдээ шүдний үүдэвч талын гадаргуугаас маш нимгэхэн өөлж, шүдний хэвийг аваад, лабораторид компьютерын тусламжтайгаар өндөр нарийвчлалын дор zircouium материалаар зорж бэлтгээд, шүдний өнгөний тохиргоог шаазангийн нөсөөгөөр хүссэн түвшинд тохируулаад шүдний гадаргууд зориулалтын хүчиллэг цавуугаар нааж бэхэлдэг. Үүний үр дүнд шүдний өнгө хэлбэр гайхамшигтай өөрчлөгдөх тул энэхүү аргыг урлаг соёлын одууд дэлхийн хэмжээнд өргөн ашигладаг тул Hollywood Smile нэрээр нь олон нийт сайн мэддэг.
Шүдний нүүрэвч хийлгэх:
1. Давуу тал
Нүүрэвч хийхэд шүдний гадаргууг бүрээс (Crown) хийхээс маш бага өөлдөг тул шүдний хатуу эдийг бага гэмтээх хэдий ч шүдний хэлбэр дүрс, өнгө үзэмжийг маш сайн сэргээж өгдөг.
2. Сул тал
Шүдний гадаргуугаас бага зэрэг өөлж авдаг. Цохилт, доргилт, гэмтлийн үед шаазан нүүрэвч нь хагарч магадгүй тул эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх хатуу хоол хүнс идэхдээ маш болгоомжтой байх ёстой. Амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахих ёстой.
3. Эрсдэл
Шүдний хэлбэр дүрсийг нэлээд өөрчилж хийгдэж байгаа тул буйланд шүргэлцэх хэсгүүдэд буйл цочрох, тэр хэсэгт зарим тохиолдолд шүдний цоорол үүсэж болох тул амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж эмчийн хяналтад цаг тухай бүрд нь хянуулж, тодорхой хугацаанд иж бүрэн цэвэрлэгээ хийлгэж байх нь зөв.
4. Эмчилгээний хувилбар
Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж
- Бүрээс хийлгэх
- Пааландуулах
- Шүд цайруулах
- Шүдийг зүлгэж өнгөлөх
- Гажиг заслын эмчилгээ зэргээс сонгон хэрэглэх боломжтой.
5. Өртөг
Нүүрэвч эмчилгээ нь зарим нэг төрлийн бүрээс хийлгэхээс хямд байж магадгүй ч пааландуулах, зүлгэж өнгөлөх, шүд цайруулах эмчилгээнээс хамаагүй өндөр өртөгтэй эмчилгээ юм.
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]