Хүндэт эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Өглөө, өдөр угаах нь тустай ч оройны угаалтын ач холбогдлын хажууд бол юу ч биш! Гэхдээ шүдийг орой нэгэнт л угаасан бол араас нь юм идэж уухгүй байх ёстой. Учир нь шөнө шүлсний ялгаралт эрс багасдаг учраас шүдний хорхой идэх явц эрчимждэг. 

Шүд хорхойтохоос сэргийлэх энгийн үр дүнтэй аргын нэгэнд Xlytol гэдэг бодис агуулсан бохь их сайн үр дүнтэй. Гэсэн ч байнга бохь зажлаад байвал гоо сайхан, ходоод, эрүүний үенд муугаар нөлөөлнө. Төрөл бүрийн ундаа, шүүс, чихэр, шоколадыг аль болох авч өгөхгүй байх, учир нь зөвхөн шүдийг гэмтээхээс гадна яс, булчин, нойр булчирхай, элэг, бөөр, өсөлт хөгжилтөд нь хүртэл сөргөөр нөлөөлдөг. Харин ундаа чихэр зэргийг авч өгөхийн оронд алим, жимс, сүү, таргийг түлхүү хэрэглүүлэх нь зохистой.  

Шүдийг зөвхөн шүдний сойз, оогоор цэвэрлэхээс гадна  шүдний утас, хэл цэвэрлэгч зэргийг хэрэглэж хэвшүүлэх нь шүдний завсрын цоорол үүсэхээс сэргийлэх ба амнаас эвгүй үнэр гарах эрсдэлийг бууруулна.

Бага насны хүүхдийн шүдийг тогтмол зөв угаалгүйгээс болж цооролт үүсэх өвчлөх эрсдэлтэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ шүдийг тогтмол угаахыг зааж сурган хэвшүүлснээр өөрийн болон хүүхдийнхээ үнэтэй цаг зав болон санхүүгийн хувьд ч санаа зовохгүй байх бүрэн боломжтой. Мөн 3-6 сар тутамд тогтмол эмчийн үзлэг зөвлөгөөнд хамрагдаж шүд угаалт болон амны хөндийг хянуулж байх шаардлагатай. 


Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]