Эрүүл шүдийг шүдний гадуур хучсан хатуу эд болох шүдний паалан нь хамгаалдаг. Шүдний паалан нь шүдний буйлнаас дээш нүдэнд харагдах хэсгийг хучдаг. Хэрэв шүдний гадаргууд ямар нэгэн гэмтэл үүсэж шүдийг хамгаалдаг паалан болон ясжмаг эдүүдийн бүтэц эвдэрсэн үед тугалмайн сувгууд ил гарах бөгөөд энэхүү суваг нь шүдний дотор байрлах мэдрэлийн эдүүдэд гадна орчны халуун, хүйтэн, хүчиллэг, чихэрлэг цочролуудыг дамжуулсны улмаас шүд мэдрэгшиж өвдөлт өгдөг. Түүнчлэн буйлны үрэвслийн үед буйл шамрах үед шүдний тугалмай ил гарч ирдэг. Энэ бүгдийн үр дүнд шүд хэт мэдрэгших шалтгаан болдог.
Шүд хэт мэдрэгшихэд дараах шалтгаанууд орно:
- Шүдний цоорол
- Паалан эмтрэх
- Ломбо элэгдэх
- Буйлны үрэвсэл
- Шүдний паалан элэгдэх
- Шүдний сурвалж ил гарах
Эмчилгээний аргачлал нь тухайн шүд ямар шалтгааны улмаас хэт мэдрэгших болсоноос хамаарах бөгөөд дараах эмчилгээнүүдээс сонгон эмчилгээ хийлгэх боломжтой. Үүнд:
- Мэдрэгшилийг бууруулах шүдний оо. Энэхүү ооны найрлаганд агуулагдах бодис нь шүдний гадаргуугаас тугалмайн сувгаар дамжих гадны цочролуудын нөлөөг саармагжуулна.
- Фторт гель. Шүдний эмнэлгийн нөхцөлд хэрэглэх бөгөөд шүдний доторх мэдрэлийн эдэд очих цочролуудын хүчийг саармагжуулна.
- Бүрээс, зоомол, бонд. Энэхүү аргыг шүдэнд цоорол үүссэнээс болон шүд мэдрэгшиж байгаа үед хэрэглэнэ.
- Буйл нөхөн суулгах мэс засал. Хэрэв буйл шамарсны улмаас хэт мэдрэгшил өгч байгаа бол энэ арга үр дүнтэй.
- Сувгийн эмчилгээ. Хэрэв бусад ямар нэг аргуудад шүдний мэдрэгшил дарагдахгүй бол энэ аргыг хэрэглэж үндсэн шалтгааныг арилгана.
Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиснаар шүдний хэт мэдрэгших өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой тул та бүхэн тодорхой хугацааны давтамжтайгаар шүдний эмчид үзүүлж эрүүл ахуйн зөвлөгөө, үйлчилгээ авч байх нь чухал.
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 1900-24/07
Мэйл: [email protected]