Согтууруулах ундаа таны шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Согтууруулах ундаа нь буйл болон шүдэнд ямар нөлөө үзүүлдэг вэ? 

Буйлны өвчин, шүд цоорох, амны шарх зэрэг нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст илүү их тохиолддог бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэх нь амны хөндийн хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлийн хоёрдугаарт ордог. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн шүдэнд өнгөрийн хэмжээ ихсэх хандлагатай байдаг ба шүдний алдагдалд орох магадлал согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүсээс 3 дахин их байдаг.

Толбо үүсэх

Колумбийн Шүдний Анагаах Ухааны Коллежийн амны хөндийн биологи, шүдний эмнэлзүйн судалгааны захирал доктор Жон Грбик "Уух юмны өнгө нь хромогенээс үүсдэг" гэж тайлбарласан байдаг. Хромоген нь архины хүчилтэй хавсран шүдний пааланд наалдаж, шүдийг толботуулдаг. Өөрөөр хэлбэл хэт өнгөтэй зүйлийг архитай хавсран хэрэглэх нь толбо үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. 

Хуурайшилт 

Жозеф Банкер мөн алкохол их хэмжээгээр агуулсан согтууруулах ундаа нь амыг ихээр хатаадаг болохыг олж тогтоожээ. Шүлс нь шүд, амны салстыг чийгтэй байлгаж, шүдний гадаргуугаас өнгөр болон бактерийг арилгахад тусалдаг. Согтууруулах ундаа ууж байхдаа ус ууж, шингэнээ сайн нөхөхийг хичээх хэрэгтэй. 

Бусад гэмтлүүд:

  • Согтууруулах ундаатай холбоотой шүдний бусад гэмтлүүдэд:
  • Ууж буй зүйл дэх мөсийг зажилж нь шүдээ хугалах
  • Шар айргийн бөглөөг шүдээрээ онгойлгох үедээ шүдээ хугалах
  • Цитрусыг нэмж уух зүйлийг хүчиллэг болгосноор шүдний хатуу эдийг сийрэгжүүлэх зэрэг орно.

Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]