Шүдний утасны ач холбогдол

Шүдний утас хэрэглэх нь эрүүл амны хөндийг сахих зөв дадал хэвшлийн нэг юм. Энэ нь мөн л адил шүдний цоорол болон буйлны үрэвслээс сэргийлэхэд маш чухал байдаг. Та өдөрт шүдний утсыг ядаж нэг удаа шүдээ угаасныхаа дараа хэрэглэх хэрэгтэй, болж өгвөл унтахынхаа өмнө хэрэглэвэл зүйтэй.

Үүрэг:

  • Шүдний түшилцэх гадаргуу болон буйлан доорхи өнгөр, хоолны үлдэгдэлийг цэвэрлэх
  • Шүд хоорондын буйлны хөхлөгт массаж хийх
  • Буйлан доорхи шүдний чулуу үүсэхээс сэргийлэх
  • Түшилцэх гадаргуугын цоорлын эрсдэлийг бууруулах
  • Амны хөндийн эрүүл ахуйг сахиж, амны хөндийн эвгүй үнэрээс сэргийлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг байна

Хэрэглэх заавар:

Хамгийн түрүүнд шүдний утасаа хайрцагнаас нь гаргаад ойролцоогоор 45 см урттайгаар таслаж аваад хоёр үзүүрийг нь долоовор хуруунууддаа орооно. Шүдний утасаа хоёр хурууныхаа хооронд 5 см хүртэл богиносох хүртэл нь ороож хэрэглэнэ. Дараа нь шүдний утасаа хоёр шүднийхээ хооронд болгоомжтой холхих маягаар оруулна.

Шүдний утсаа хэт шанга дарж буйлруу шигдэхээс сэргийлээрэй. Магадгүй та шүдний утсаа хоёр шүднийхээ хооронд оруулахдаа эрхий хуруугаа ашиглавал илүү эвтэйхэн байх болно. Шүдний утас шүдний хүзүү орчим орсоны дараа нэг талын шүдээ дагуулан тойруулна. Дараа нь, утасаа дээш доош нь хөдөлгөж шүд болон буйлны завсарыг сайтар цэвэрлэнэ. Ингэснээр таны шүд хоорондын завсрын сойз хүрэхгүй хэсэг цэвэрлэгдэнэ. Анхаар, шүдний утсыг хэрэглэж байхдаа буйлыг зүсэж гэмтээхээс болгоомжлоорой. Нэгэнт буйл тань утас хүрэхийг мэдэрмэгц болгоомжтой буцаан гаргаарай.

Дараа нь, нэг талын хуруун дахь утасыг бага зэрэг суллаад нөгөө хуруундаа ороосноор хэрэглэгдээгүй шинэ утастай болно. Түүгээрээ энэ мэтчилэн бүх шүднийхээ завсарыг угаагаад дуусгана, хамгийн арын шүднийхээ ар талын хэсгийг цэвэрлэхээ битгий мартаарай. Та үүнээс гадна шүдний завсар цэвэрлэгч сойзыг хэрэглэж болно, энэ нь өргөн ба хэлбэрийн хувьд олон янз байдаг.

Үүнийг хэрэглэхдээ зөв техникээр угаах ёстой учраас та шүний эмч мэргэжилтнээс эсвэл шүдний эрүүл ахуйчаас зөвлөгөө аваарай.

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг" -ийн салбаруудад шүдний утас бэлэн худалдаалагдаж байна.