ИМПЛАНТ ШҮД сонгох шалтгаанууд

Имплант шүдэлбэр нь эрүүний ясыг элэгдэхээс урьдчилан сэргийлэх болон зогсоох зорилгоор унасан шүдний оронд хиймэл шүдний ёзоорыг эрүүний ясанд суулгаж дээр нь шаазан бүрээс хийдэг. Имплант нь хиймэл шүдний ангилалд багтахаас гадна гоо сайхны өндөр ач холбогдолтой.


Шүдгүй хүн нь ярих инээхдээ өөртөө хязгаарлалт тавихаас гадна тухайн хүний идэх зуршилд өөрчлөлт орсноор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж шаардлагатай эрдэс бодисоо авч чадахгүйд хүрдэг.


Унасан шүдний зайд имплант суулгаснаар дуртай хоолоо зажилж идэх боломжтой болдог. Үүнээс гадна эрүүний ясыг сэргээснээр нүүрний хэв шинж алдагдахгүй маш сайн талтай.

#Имплант_шүд_сонгох_9_шалтгаан

1. Сайхан инээмсэглэл
2. Шүдний цоорол үүсэхгүй
3. Байнгын шүдтэй ижил зажлалтын даралтыг даана
4. Амны хөндийн эрүүл ахуйн хэвийн байдлыг хангана
5. Амтлах мэдрэмжийг нэмэгдүүлнэ
6. Зэргэлдээх шүднүүдийг гэмтээхгүй
7. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
8. Авагддаггүй шүдэлбэрийн сайжруулсан хувилбар
9. Шүдэлбэрийн тааламжгүй мэдрэмжийг арилгана

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.