Шүд хорхойтох өвчин нь өнөөгийн ихэнхи улс орнуудад өргөн тархсан ужиг эмгэгийн нэг билээ. Энэ эмгэг бүхий л насныханд тохиолдох боловч хүүхэд болон залуу үеийнхэн өвчлөлд илүү ихээр өртөж байна.
Шүд цоорох үйл явц нь шүдний хатуу эдийг цоолох ба улмаар шүдний өнгөрт агуулагдах бичил биетүүдээс үүссэн хүчил шүдийг эрдэсгүйжүүлэн гэмтээх замаар явагддаг.
Энэ үйл явцыг саатуулах, дор хаяж бууруулах зорилгоор олон төрлийн бодисыг судлан шинжилсээр ирсэн боловч одоогийн байдлаар цорын ганц бодис л ийм чадвартай болох нь тогтоогдоод байгаа бөгөөд энэ нь ФТОР (F-) юм.
ФТОРЫГ СИСТЕМТЭЙГЭЭР ХЭРЭГЛЭН ШҮДИЙ ЦООРЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
Олон улсын орнуудад ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу ундны усандаа 0.7-1pm (1 литр усанд 1 мг хэмжээтэй) хэмжээний фторыг тогтмол нэмдэг. Итали улсын хувьд ундны усанд фтор нэмэх аргыг бараг хэрэгжүүлдэггүй тул усанд агуулагдах фторын хэмжээ шүд цоорохоос сэргийлэх хэмжээнд хангалттай байж чаддаггүй.
Өөрөөр хэлбэл, манай орны хувьд өөр бусад эх үүсвэрээс фтор авч чаддаггүй учир шахмал эм хэлбэрээр юм уу шүршдэг нарийн фторыг (NaF) хэрэглэж занших зайлшгүй шаардлагатай юм.
Төрсний дараагаас шууд фтор хэрэглэж эхлэсэн хүүхдийн сүүн шүдэнд цоорол үүсэх нь 40-49% буурсан үзүүлэлттэй байгаа бол, фторыг үргэлжлүүлэн 14-15 нас хүртлээ хэрэглэсэн хүүхдийн байнгын шүдний цооролт 60 хувь хүртэл хувиар буудаг байна.
NAF шүршдэг фторыг хүүхэддээ 15 нас хүртэл нь тогтмол хэрэглүүлэхийг зөвлөж байна.
Тохиромжтой тун:
Хэрэв таны хэрэглэж байгаа усны 1 литр тутамд агуулагдах фторын хэмжээ 0.3 мг-аас бага гэж үзвэл зохистой тунг дараах байдлаар тогтооно:
2 долоо хоногтойгоос 2 хүртэлх насны хүүхдэд: Өдөрт 1 удаа шүршиж хэрэглэх (0.25 мг of f-ions)
2-4 настай хүүхдэд: Өдөрт 2 удаа шүршиж хэрэглэх (0.50 мг of f-ions)
4 настай хүүхдэд ба жирэмсэн эх: Өдөрт 4 удаа шүршиж хэрэглэх (0.50 мг of f-ions)
Манай шүдний эмнэлгийн салбаруудаар аманд шүршиж хэрэглэх фтор худалдаалагдаж байна.
Нэг удаагийн шүршилтэнд агуулагдах фторын дундаж хэмжээ (F-)=0.25 мг 20мл савлагаатай.
Үнэ- 25000₮