Хиймэл шүдэлбэр гэдэг нь шүд болон шүдний эгнээнд үүссэн согогийг нөхөн сэргээж буй эмчилгээний нэгэн төрөл юм. Хиймэл шүдийг технологи болон материал, амны хөндийд тогтох байдлаар нь авагддаг болон авагддаггүй гэсэн хоёр үндсэн төрөлд хуваадаг.
Авагддаггүй хиймэл шүдэлбэрийг имплант болон гүүрэлсэн шүдэлбэр, нүүрэвч, металл бүрээс, шаазан бүрээс, циркон бүрээс, риббонд гэх мэт бүх төрлийн шүднүүд бий.
БҮРЭЭС буюу crown
Шүдний цоорол болон гэмтлийн улмаас шүдний цөгцийг ломбоор сэргээх боломжгүй мөн сувгийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хийгдэнэ.
Араа шүдэнд металл болон металл-шаазан бүрээс тохиромжтой бол үүдэн бүлгийн шүдэнд гоо сайхны үүднээс металл-шаазан, шаазан бүрээс болон циркон бүрээс илүү тохиромжтой байдаг.
ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР буюу bridge
Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд буюу “Bridge”-ийг хийхийн тулд шүдгүй зайны хажуугийн шүднүүдийг өрөмдөж зороод зорсон шүднүүд дээрээ бүрээc хийнэ.
Орлуулж байгаа хиймэл шүд маань бүрээстэйгээ нэг цогц юм. Материалын хувьд дан металл, металл-шаазан, циркон шаазан гэж ангилдаг.
НҮҮРЭВЧ
Тухайн хүний нь шүдэнд тааруулж хэв авч хийж нүүрэн талын гадаргууд нүүрэвч юм. Хүний шүдний хэлбэр дүрс, өнгө үзэмжийг өөрчилсөнөөр инээмсэглэлийг гайхамшигтай өөрчилж чадах орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм.
Шаазан болон циркон гэсэн төрлүүд байдаг.
ИМПЛАНТ
Хүний биед хор нөлөөгүй титан суулгацыг эрүүний ясанд суулгаж ясанд бүрэн бэхжсэний дараа төрөл бүрийн бүрээс хийдэг.
Имплант нь танд өөрийн шүд мэт таатай мэдрэгдэж, яг таарч, жинхэнэ шүд мэт ашиглагддаг тул бусад төрлийн хиймэл шүдэлбэрүүдтэй харьцуулахад урт хугацаанд хамгийн тохиромжтой шийдэл болдог.
РИББОНД
Маш хатуулаг чанар бүхий утсыг ашиглан шүдний гоо сайхныг нөхөн сэргээх эмчилгээ юм. Шүдний өнгө, хэлбэр, хэмжээний дагуу хийгддэг тул төрөлхийн шүд шиг харагддаг.