Имплант нь эрүүний ясыг элэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авагдсан шүдний оронд хийж буй авагддаггүй хиймэл шүд юм. Хүний биед хор нөлөөгүй титан суулгацыг эрүүний ясанд суулгаж ясанд бүрэн бэхжсэний дараа төрөл бүрийн бүрээс хийдэг.
Имплант нь танд өөрийн шүд мэт таатай мэдрэгдэж, яг таарч, жинхэнэ шүд мэт ашиглагддаг тул бусад төрлийн хиймэл шүдэлбэрүүдтэй харьцуулахад урт хугацаанд хамгийн тохиромжтой шийдэл болдог.
Давуу талууд:
- Бусад шүдэнд гэмтэл учрахгүй
- Удаан хугацааны туршид байна
- Гоо зүйн талаас ач холбогдолтой
- Өөрийн шүд шиг мэдрэгдэнэ
- Хоол зажлахад ямар нэгэн төвөггүй
Шүдгүйдлээс үүдэх эрсдэл:
Шүд нь шүдний өвчлөл, осол гэмтэл болон бусад олон шалтгаанаар хүн өөрийн шүдгүй болдог. Ийнхүү шүдгүй болсоноор унасан шүдний зай руу зэргэлдээх шүднүүд түрэн орж шүд муруйх, завсар зай гарах, хоол боловсруулах эрхтэн системд сөргөөр нөлөөлөх болон эрүүний яс шимэгдэж нүүрний хэлбэр алдагдах зэрэг маш олон эрсдэл үүсдэг.
Та мэргэжлийн эмч нараас имплантын талаар сайн мэдээлэл авч үзлэг, зөвлөгөө хийлгэсний дараа өөрт тохиромжтой хиймэл шүдийг сонгоорой. 2022 оны 9 сарыг дуустал ИМПЛАНТЫН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ.
Цаг захиалах утас: 7595-2407