Шүдний гажигийг засахын тулд таны шүд болгон дээр BRACKET нааж түүний тусламжтайгаар шүдний байрлалыг өөрчилдөг ба урт хугацаагаар эмчлэгддэг тул уг аппартыг хамгийн багадаа 1-3 жил зүүдэг.
Аппарат зүүсэн өдрөөсөө та энгийн үед арчилдаг байснаасаа хэд дахин сайтар арчлах хэрэгтэйг санаарай. Учир нь гажиг заслын аппарат нь шүд угаах болон цэвэрлэхэд механик саад болдог. Мөн хоол хүнсний үлдэгдэл болон өнгөр ихээр хуримтлагддаг.
Сойз:
Аппараттай шүдийг цэвэрлэх зориулалттай зөөлөн үстэй сойзыг сонгох хэрэгтэй. Мөн 3 сар тутамдаа (сойзны үс муудах бүрт) шинэчлээрэй.
Нэг удаагийн угаалтаар чигчий хурууны хумс шиг хэмжээтэй шүдний оо хэрэглэж 2-3 минутын турш шүдээ угаах хэрэгтэй.
Шүдний утас:
Шүдээ оогоор угаасны дараа зориулалтын утсаар шүднийхээ завсар бүрийг цэвэрлэнэ. Энэ нь шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэх ач холбогдолтой.
Засрын сойз:
Шүдний завсрын сойзыг шүдээ угаах бүртээ хэрэглэх өнгөр болон хоолны үлдэгдлийг сойз хүрэхгүй газраар цэвэрлэнэ.Ингэснээр шүдийг завсрын цоорлоос сэргийлнэ.
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-т хандан "Гажиг заслын эмчилгээ"-ний тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн гажиг заслын эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.