Шүдний аппарат зүүхээр төлөвлөсөн хүнд зөвлөх 8 зүйл

Нүүр амны Гажиг заслын их эмч аппарат, зэмсгийн тусламжтайгаар шүдний эгнээ, зуултын хэвийн харьцаа үүсгэхийг "Гажиг заслын эмчилгээ" гэнэ. Хэрэв та гажиг заслын аппарат хийлгэхээр төлөвлөж байгаа бол доорх зөвлөмжүүдийг уншаарай. 

Аппарат зүүхээр төлөвлөсөн бол та:

1, Та өөрт ямар эмчилгээг хэрэгтэйг маш сайн судлаж ойлгох хэрэгтэй.

2. Гажиг заслын нарийн мэргэлжилтэй эмчид үзүүлж өөрийн шүдний гажиг болон шүдний аппаратны төрлүүд, тэдгээрийн ялгааг мэдэх хэрэгтэй.

3. Үүний дараа сүүлийн үеийн технологи, эмчилгээний талаар сайтар судалж зөв сонголт хийх.

4. Түүнчлэн аппаратны материал чанар эмчийн ур чадвар болон мэргэжлийн баг хамт олонг сонгох.

5. Аппаратаа сонгосны дараа хэр удаан зүүхээ мэдэх. Жишээ нь: Авагддаг аппаратыг 6-12 сарын хугацаанд зүүдэг бол авагддаггүй аппаратыг тухайн шүдний гажгаас хамааруулан 1-2жил эсвэл 3-4жил зүүдэг.

6. Амны хөндийн эрүүл ахуйн асуудалдаа анхаарах:

Эмчилгээ эхлэхийн өмнө амны хөндий эрүүл байх шаардлагатай ба цоорсон шүд, чулуу цэвэрлэгээг аппарат зүүхээс өмнө зайлшгүй хийлгэх шаардлагатай ба аппарат зүүсэн үед хэвийн үеийнхээс илүү өнгөр тогтох магадлал 2-3 дахин их байдаг тул та шүд угаалт, арчилгааг нэмэгдүүлэх хэрэгтэй болдог учраас шаардлагатай арчилгааны бүтээгдэхүүнүүдээ бэлдэх. 

7. Хоол хүнсний хэрэглээндээ анхаарах:

Наалдамхай нүүрс ус агуулсан хоол хүнс нь шүдний аппаратны завсраар сойз хүрэхгүй газар үлдэж цоорол үүсгэх эрсдэлтэй. Хатуу хоол хүнс самар, хатаасан жимс, хатуу зөөлөн чихэр, эрдэнэ шиш, попкорн шагшуурга чипс, өнгө оруулсан гаазтай гаазгүй ундаа, кофе,зэргээс аль болох татгалзах хэрэгтэй байдаг учраас бэлтгэлтэй байх.

8. Таниас шууд хамаарах тогтсон хугацаа бүрт аппаратаа чангалуулах, BRACKET-ээ аль болох унагаахгүй байх, амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих зэрэг нь эмчилгээний үр дүнтэй шууд холбоотой учир та эртнээс өөрийгөө бэлдсэн байх шаардлагатай юм.

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-т хандан "Гажиг заслын эмчилгээ"-ний тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн гажиг заслын эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.