Орчин үеийн дэвшилтэт технологи, бодис ашиглан таны шүдний өнгийг сэргээж цайруулах үйл явцыг шүд цайруулалт гэнэ.
Таны шүд дараах шалтгаануудын улмаас өнгөө алддаг:
- Насжилт- Жил өнгөрөх тусам шүдний паалан сийрэгжих, элэгдэл зэргээс хамаарч шүдний өнгө хувирдаг.
- Тамхи- Тамхины никотин нь шүд рүү нэвчиж дотоод өнгө алдалтыг үүсгэж байдаг.
- Будагч бодис- Улаан вино, кофе, өтгөн цай, өнгөтэй ундаанууд, оранж гэх мэт будагч бодис агуулсан хоол хүнсний бүтээгдэхүүнүүд шүдэнд толбо үүсэх нөхцлийг бүрдүүлж байдаг.
- Ундны усны фтор- Говийн бүсэд амьдардаг хүмүүсийн ундны усан дахь фторын агууламж их байдгаас шүдний пааланд хатуу эдийн эмгэг үүсгэж өнгөний өөрчлөлттэй байх нь элбэг.
- Буруу зуршил- Шүдээ буруу угааснаас эсвэл тохиромжгүй оо хэрэглэснээс болж өнгөө алдаж болно.
Дээрх шалтгаануудын алинаас болж шүд өнгөө алдсаныг мэргэжлийн эмч үзэж оношлоод хоёр төрлийн цайруулалтаас таньд санал болгодог. Нэг удаа цайруулахад 6-12 сар өнгөө хадгалдаг.
1. Эмнэлгийн цайруулалт хийх нь богино хугацаанд өндөр үр дүн үзүүлдэг арга юм. Эмнэлгийн нөхцөлд 90-120 минут зарцуулдаг.
2. Гэрийн нөхцөлд цайруулалт хийх нь урт хугацаанд зөөлөн аргаар цайруулдаг. Үйлчлүүлэгчийн шүдний хэвийг авч зөвхөн таны шүдэнд зориулсан хуванцар зуултыг лабораторид хийдэг. Уг хуванцар зуулт нь зүүхэд төвөггүй ба дотор нь цайруулалтын материалыг түрхэж эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хүн бүрт адилгүй заавар өгөх ба эмчийн гаргасан хуваарийн дагуу 14 хоног, 15-60 минут орчим зууна.
Анхаарах зүйлс:
• Шүд цайруулалтын дараа шүд бага зэрэг мэдрэг байдаг тул заавал эрдэсжүүлэх эмчилгээ хийлгэх
• Гэрээр цайруулалт хийж байгаа бол эмчийн заавар зөвлөгөөг сайн дагаж тууштай байх.
• Цайруулалт хийлгэсний дараа 24 цагийн дотор өнгөтэй бодисуудыг ашигласан ямар ч бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй жишээ нь: кофе, ундаа, чихэр, вино, өтгөн цай, уруулын будаг ч байж болохгүй.
• Шүдний цайруулалтын үр дүнг хадгалахын тулд хэрэв будагч бодис ихтэй хоол хүнс хэрэглэвэл шүдээ шууд угаах, амаа зайлах зэрэг зөвлөмжийг сайтар дагаарай!
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Манай мэргэжлийн эмч нарт хандан бодит эрүүл мэндийн үзлэг оношилгоогоо хийлгээрэй.