Хоншоорын хөндийг далбангаар хаах

Хоншоорын араа шүд буюу дээд араа шүднүүд нь хоншоорын хөндийтэй нимгэн  ханаар зааглагдаж байдаг. Зарим тохиолдолд зөвхөн зөөлөн эдээр зааглагдсан байдаг.  Дээрхи араа шүдний цоорлын хүндрэлийн үед хоншоорын хөндийн нимгэн ханыг халдварлуулж гэмтээдэг. Тухайн шүдний үрэвсэл даамжрахаас сэргийлж шүдийг авдаг ба энэ үед хоншоорын хөндий амны хөндийтэй харьцдаг байна. Энэ үед хоншоорын хөндийн үрэвсэл явагдахаас сэргийлж хоншоорын хөндийг буйл болон салстаар хааж оёх шаардлагатай болдог.

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.