Хүнд 3-н том хос шүлсний булчирхай байдаг ба эдгээрээс ихэвчлэн эрүүн доорхи шүлсний булчирхайд чулуу үүсдэг ба эрүүн доорхи шүлсний булчирхайн цорго нь хэлэн доор нээгддэг байна. Чулуу үүсэх шалтгаан нь шингэний дутагдалд орох, кальци фосфорын бодисын солилцоо алдагдах, шүлс ялгаралт багасах, халдвараас шалтгаалсан хүчил шүлтийн тэнцвэр алдагдах зэргээс болдог байна. Чулуу нь шүлсний булчирхайд эсвэл шүлсний булчирхайнаас гарсан цоргонд үүсдэг. Энэ нь ихэвчлэн 30-60 насны эрэгтэй хүмүүст тохиолддог.
Шинж тэмдэг
- Өвдөнө (Ихэвчлэн хоол идэхийн өмнө өвддөг ба хоол идсэний дараа аажмаар хэвийн болдог.)
- Хавдана (Хоол идэхийн өмнө хавдар нэмэгдэж дараа нь аажмаар буудаг.)
- Эрүүн дор хөндүүртэй
- Хэрэв чулуу цоргонд байрласан бол хэлэн доорхи салстад хатуувтар зүйл мэдрэгдэнэ.
- Хэлэн доорхи салст улайсан байна.
- Шүлс ялгаралт багасаж ам хатна.
Эмчилгээ нь
- Чулуу жижиг хэмжээтэй бол (2-10мм) шингэн юм сайн ууж, гашуун исгэлэн хоол хүнс идэх хэрэгтэй. Энэ нь шүлс ялгаралтыг нэмэгдүүлнэ.
- Иллэг хийх
- Том хэмжээтэй бол
- Шүлсний булчирхайд чулуу нь байрласан бол шүлсний булчирхайтай нь хамт авна.
- Шүлсний булчирхайн цоргонд байрласан бол хэсгийн мэдээ алдуулалтан дор чулууг авна.
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.