Салстын уйланхай авах - Mucocele

Амны хөндийд олон тооны жижиг шүлсний булчирхай байдаг. Эдгээр жижиг шүлсний булчирхай гэмтсэний улмаас уйланхай үүсч байдаг ба доод уруулаа хэмлэх, хэлээ хазах, завьжаа хазах зэргээс шалтгаалан  ихэвчлэн доод уруулын салст, хэлэн доорхи салст, завьжны салстад  үүсдэг байна.  Энэ  нь хэдэн өдрөөс хэдэн жилийн турш амны салстад байрладаг ба зарим нь өөрөө аяндаа алга болдог ч бусад архагшиж үлдсэн тохиолдолд мэс заслын аргаар авах хэрэгтэй болдог.  Салстын уйланхай нь ихэвчлэн хүүхэд залуучуудад тохиолддог.

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.