Флорида мужийн шүдний их сургуулийн клиникийн профессор Sharon Cooper DDS, PhD-сануулж байгаагаар халдвартай хүний амнаас гарсан вирус, бактери нь шүдний сойзны гадаргуу дээр 7 хоногийн туршид амьдарч өвчин үүсгэж байна. Тэр ч байтугай таны буйлны шархаар халдвар дамжсанаар амны хөндийн эрүүл бичил организмууд өвчилж болно.
Сойзоо сонгохдоо:
- Хүүхдийн сойзны толгойн урт 18-25мм, өргөн нь 7-9мм
- Томчуудын шүдний сойзны толгойн урт 23-30мм, өргөн нь 7,5-11мм байвал зохимжтой.
Сойзны үсний орой мохоо мөртлөө, багц үсний толгой конус хэлбэртэй байх нь шүдний ховил, завсрыг цэвэрлэж өгдөг давуу талтай.
Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.
Хэрвээ та эрхтэн тогтолцооны өвчин эсвэл дархлааны эмгэгтэй бол сойзоо цэвэрлэхдээ урсгал усанд сайн угаахаас гадна амны хөндий болон хоолой зайлдаг бактерийн эсрэг уусмалаар угааж болно. Сүүлийн үед олон төрлийн сойз ариутгагч бэлэн төхөөрөмжүүд худалдаалагдаж эхэлсэн ба зарим нэг төхөөрөмжүүд нь хэт ягаан туяаны гэрлээр бичил биетэнг устгахад ашиглаж байна.
Сойзоо хэрхэн солих вэ?
Шүдний сойзыг 3-4 сар болгоод солих ёстой. Мөн шүдний сойзны элэгдлийг харах хэрэгтэй шүү. Элэгдсэн үстэй сойз нь таны шүдийг хангалттай цэвэрлэж чадахгүй, бохь зажилсантай адил үр дүнтэй байдаг.
Ямар ч гэр бүлийн гишүүд, хосууд байсан ч хамаагүй шүдний сойзоо хуваалцаж болохгүй гэдгийг үргэлж анхаараарай