Насанд хүрсэн хүн хэдэн шүдтэй байх ёстой вэ? гэдэг асуултанд ихэнхи хүн 32 гэж хариулах байх. Гэвч 17-25 насны хооронд шүдлэдэг 4 ширхэг агт араа буюу мэргэжлийн хэллэгээр гуравдугаар их араа шүд нь эрт дээр үеийн өвөг дээдсээс үлдсэн, одоо хэрэглэгдэхээ больсон рудимент эрхтэн буюу гүйцэтгэх үүргээ алдсан эрхтэн юм.
Өөрөөр хэлбэл агт араа ургахгүй 32 шүдтэй биш байх нь хүнд ямар нэгэн дутуу болон тухгүй байдал үүсгэхгүй байх нь.
Агт араа нь шүдний үүсвэрийн байрлал, хувь хүний биеийн онцлогоос шалтгаалаад зовиургүй ургах тохиолдлууд байдаг. Гэвч ихэвчлэн зовиур илэрдэг. Хатуурч, зузаарсан буйлыг цоолон гарч ирж байгаа учих хавдах, чинэрж өвдөх гэх мэт зовиур илэрдэг: Удаан хөндүүртэй өвтгөж явах нь идээт голомт үүсэх шалтгаан болох бөгөөд энэ нь хүндрэн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах боломжтой
Тийм учраас зовиур мэдрэх төдийд мэргэжлийн эмчид үзүүлэж зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг санаарай.
Агт араа яагаад саатдаг вэ?
Эрүүний ясны хэмжээ жижгэрсэнтэй холбоотой агт арааны ургах чиглэл өөрчлөгдөж саатдаг. Зарим тохиолдолд анхаасаа эх үүсвэр нь байхгүй байдаг. Буйлан доор саатах, бага зэрэг цухуйгаад саатах, эх үүсвэргүй байгаа юу зэргийг мэдэхийн тулд нарийн мэргэжлийн эмчид хандан РЕНТГЕН зураг авахуулан оношлуулж эрт авахуулах хэрэгтэй.
Агт арааг цаг алдахгүй авахуулах шалтгаанууд:
- Агт араа буруу байрлалаар урган бусад шүдээ гэмтээх болон шүдний байрлалуудад нөлөөдөг;
- Агт араанаас болж буйл үрэвссэн нөхцөлд эмчлэхэд маш хүндрэлтэй байдаг учир үрэвслийн уг үндсийг авч урьдчилан сэргийлэх хэрэгтэй;
- Буруу ургасан шүд нь зажлахад төвөгтэй болгох, дуу хоолой өөрчлөгдөх, амтлах чадварт нөлөөлдөг.
- Агт арааны хүндрэл их байх тусмаа эмчлэхэд төвөгтэй бас зардал ихтэй
- 25 хүрэхэд ямар ч зовиургүй хэрнээ агт араа чинь ургаагүй байвал ирээдүйд хүндрэл гарах магадлал их гэдгийг санаж мэргэжлийн эмчээр оношилгоо хийлгэх шаардлагатай
Хэдийгээр агт араа ургахдаа өвдөж, зовоох боловч олон хүн энэ шүдээ авахуулахаасаа айдаг боловч энэ шүдийг авахуулах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.
Харин ч саатсан агт арааг нас эрт байх тусам шарх эдгэх нь хурдан, мөн шархнаас болж үүсэх элдэв бэрхшээлтэй тулгарахгүй байх болно