Хүүхдийн сүүн шүдний ломбо

Хүүхдийн сүүн шүд нь паалангийн эрдэсжилт бага, паалан нимгэн байдаг учраас сүүн шүд нь цооролд өртөх нь амархан байдаг. Цоорсон шүд нь бусад эрүүл сүүн шүд болон байнгын шүдэнд цоорлын халдвар нянг дамжуулан өвчлүүлдэг.

Та бүхэн хүүхдүүдийнхээ сүүн шүдийг цоорсон үед цаг алдахгүй ломбодуулах шаардлагатай.  Эс бөгөөс гүн цоорол үүсч цоорлын гүний хэмжээ их тохиолдолд шүдний мэдрэлд хэт ойртох эсвэл мэдрэл нэг цэг дээр нээгдсэний улмаас шүдний мэдрэл цочрон өвдөлт өгөх бөгөөд энэ үед шүдний сувгийн эмчилгээ хийн мэдрэлийг авах шаардлагатай болдог.

Хүүхдийн сүүн шүдэнд хэрэглэж буй ломбо нь:

- Сүүн шүдний паалангийн эрдэсжилтийг дэмждэг

- Өөрөөсөө фтор ялгаруулдаг сүүн шүдэнд тохирсон зөөлөн чанарын ломбо байдаг.

 

Ломбодсоны дараа анхаарах зүйл:

- Амны хөндий арчилгаа муу байвал ломбоны хажуугаар цоорол ахин явагдах магадлалтай тул амны хөндий арчилгааг сайн хийх (шүдийг сайн угаах)

- Улирал тутамд хяналтын үзлэгт орох

- Сүүн шүдний ломбо нь зөөлөн бүтэцтэй учраас наалдамхай зүйл буюу (бохь, резинэн чихэр, ирис) зэргийг өгөхгүй байх.

Бидний эрүүл амьдрах инээмсэглэх, ярих, дуулах бүх л сайхан зүйлс эрүүл шүднээс эхтэй учраас ШҮД УГААХ дадал зуршлыг заавал үр хүүхэддээ суулгаарай