Буйлны нөсөө гэж юу вэ?

Буйлны нөсөө бол шүдний тулгуур эдийн өвчлөл ба энэ нь буйлны төрөлхийн эрүүл ягаан өнгө өөрчлөгдөж бараан өнгөтэй болохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүний биед байдаг меланин гэх будагч бодисны пегмент буйлны хэсэгт ихээр хуримтлагдсанаас болж үүсдэг. 

Энэ нь буйлны салстын зөвхөн гадна талын гадаргууд хуримтлагдсан байдаг тул шүдний эмнэлэгт нэг удаагийн ирэлтээр богино хугацаанд хийлгэж цайруулах боломжтой ажилбар юм.

Өмнө:                                                                                            Дараа:

Шалтгаанууд:

  • Эмийн бодис
  • Тамхи
  • Металл ломбо
  • Адиссоны өвчин /бөөрний дээд булчирхайны өвчин/
  • Удамшил гэх мэт.

Гэрийн нөхцөлд буйлны өнгө сэргээж, өнгийг нь цайруулах боломжгүй бөгөөд та заавал мэргэжлийн эмчид хандаарай. 

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.