Та бидний бэлдсэн нийтлэлийг уншсанаар доорхи асуултуудад хариулт олох болно
1. Сүүлийн үед хүүхдийн сүүн шүд өөрөө физиологоороо шимэгдэж унахгүй яагаад давхцаж ургаад байна вэ?
2. Сүүлийн үед дэлхий нийтээр хүүхдүүдийн дундах шүдний гажиг яагаад нэмэгдсээр байна вэ?
3. Зажлууртай хоол хүнс нь зөвхөн шүдэнд нөлөөлөхөөс гадна таны хүүхдийн биеийн хөгжил , сэтгэн бодох чадвар өөртөө итгэх итгэл зэрэгт хэрхэн сайнаар нөлөөлдгийг та мэдэхүү ?
4. Зажлууртай хоол хүнсийг хэзээнээс хэрхэн хүүхдэдээ идүүлж сургах вэ?
Тэгвэл дээрх асуудлуудын хамгийн чухал зангилаа нь зажлууртай хоол хүнс хэрэглэх, хоолыг маш сайн зажилж идэх явдал юм. Гэвч сүүлийн үед хүүхдүүд зажлууртай хоол хүнснээс илүү түргэн хоол гэх мэтийн өөх тос ихтэй, зөөлөн хүнсний бүтээгдэхүүнд дурлах болсон нь томчууд бидний санааг зовоогоод байгаа билээ.
Хоол хүнсийг сайтар зажилж идсэнээр сүүн шүдний ёзоор физилогиороо шимэгдэж, эрүү , хоншоорын ясны хөгжилд сайнаар нөлөөлдөг. Эрүү, хоншоорын яс хангалттай хөгжөөгүйгээс дараагийн ургах байнгын шүдний зай хангалттай тавигдаагүйн улмаас шүднүүд нь давхарладан ургаж эрүү нүүрний гажиг үүсгэдэг томоохон шалтгаан болдог.
Мөн сүүлийн үеийн судалгаанд хоолыг сайтар зажилж идсэнээр хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжиж IQ-д сайнаар нөлөөлдгийг судалсан олон төрлийн сонирхолтой мэдээллүүд тусгагдсан байдаг.
Нэг нас өнгөрөхөд хооллох үйлийн хувьд ганцаараа хооллох үе эхлэх бөгөөд 2 гар, нүд, амны нийлмэл хөдөлгөөн хөгжинө. Тоглоом гэх мэт юу ч байсан амандаа зуун, гараараа атган амруугаа хийдэг. Хүүхэд энэхүү үйлдлийг хийн асгаж цутган хооллоход цаг хугацаа зарцуулахын зэрэгцээ тэр дариуд нь үйлдлийг засаж хянах боломжгүй бөгөөд эхлээд чадах хэмжээгээр нь чөлөөтэй орхих нь хүүхдийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Хоолыг хурдан яарч өгөхгүй байх нь хамгийн чухал.