Хамгаас хайртай, бидний амь амьдрал болсон үр хүүхдийнхээ шүдийг та сайн угааж чадаж байна уу?
Монголд 12 хүртлэх настай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь шүдний цооролтой байдаг талаар судалгаа бий. Хүүхдийн шүд хорхойтох өвчин нилээд ихсэж, эцэг эхчүүдийн санааг зовоох болжээ.
Эцэг эхчүүдийн маань нийтлэг гаргадаг алдаа нь сүүн шүд унаж, ясан шүдээр солигддог учраас нэгэнт унах юм чинь гээд хайхрахгүй байдаг талтай.
Гэтэл сүүн шүд хүүхдийн эрүү, нүүрний зөв хөгжлийг хангах суурь болж өгдөг. Мөн сүүн шүд хортойтож, шүдний ёроол нь үрэвсвэл бусад эрүүл шүд рүү нян тархах боломжтой. Үүдэн шүд унаснаар хүүхэд зарим үг, үсгийг буруу дууддаг болж, хэл ярианы хөгжилд саад болохоос гадна талх, мах, жимс, ногоо зэрэг зарим хоол хүнсийг тасалж идэхэд хүндрэл учирч, заримыг нь идэж чадахгүйд хүрдэг.
Тийм учраас:
Та хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл нь заавал өөрөө угааж өгөх хэрэгтэй.
Хүүхдийнхээ шүдийг заавал угаах ёстой 4 ерөнхий шалтгааныг та бүхэн хүргэж байна:
1. Цоорлоос урьдчилан сэргийлнэ
2. Сүүн шүд эрүүл байх нь байнгын шүдний өсөлт хөгжилд сайнаар нөлөөлнө
3. Хүүхдэд зөв дадал хэвшил суулгана
4. Санхүүгийн хувьд хэмнэлттэй
Бидний эрүүл амьдрах инээмсэглэх, ярих, дуулах бүх л сайхан зүйлс эрүүл шүднээс эхтэй учраас ШҮД УГААХ дадал зуршлыг заавал үр хүүхэддээ суулгаарай
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.