Шүд пааландах гэдэг нь шүдний паалангийн давхаргаас өөлж дээр нь хиймэл паалан буюу хуванцар эсвэл шаазангийн хольцтой хуванцар(ломбо) наана гэсэн үг юм.
Паалан элэгдэх, жигд бус, тэгш хэмгүй, зайтай, өнгөө алдсан гэх мэт гоо сайхны болоод гэмтэлтэй шүдний гадаргууг хамгаалах зориулалттайгаар хийгддэг. Мөн түүнчлэн богино хугацаанд сайхан инээмсэглэлийг бий болгох боломжтой ба бүрээс эмчилгээг бодвол үнэ өртөг хямд мөн шүдний эдээс бага өөлдөг давуу талтай.
Шаазан паалан болон хуванцар паалан нь нимгэн учраас хатуу зүйл идвэл гэмтэж хагарч болно. Тиймээс шүдний эмчийн өгсөн зөвлөгөөг сайтар дагаж, үйлчлүүлэгч өөрөө амны хөндийн арчилгаагаа сайн хийвэл удаан хугацаанд сайхан инээмсэглэлээ хадгалах боломжтой.
Манай эмнэлэг нь япон, америкийн чанартай ломбоны материалуудыг хэрэглэдэг ба пааландуулах үйлчилгээг сонгохдоо шүдний эмчтэйгээ сайтар зөвлөөрэй.