Сурвалжийн оройн үрэвсэл холбоос эдийн үрэвсэл "periapical periodontitis" шүдний сурвалжийг тойрон байрладаг холбоос эдэд үрэвсэл үүсэхийг холбоос эдийн үрэвсэл буюу сурвалжийн оройн үрэвсэл гэнэ.
Халдвар ихэвчлэн шүдний сурвалжийн орой буюу ёзоорын үзүүр хэсэгт байрладаг.
Шалтгаан:
Шүдний цоорол болон зөөлцийн үрэвслийг эмчлүүлэхгүй удсаны улмаас хүндэрч нянгийн халдвар шүдний сурвалжийн оройн холбоос эдэд хүрч үрэвсэл үүсгэдэг. Зарим тохиолдолд шүдний гэмтэл бэртэл зэрэг шалтгаанаас үүсч болно.
Шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвслийг дотор нь архаг болон цочмог гэж ангилдаг.
Цочмог хэлбэрийн үрэвслийн үед тухайн шүдээр юм хазах, хоол идэхэд өвдөнө, тогших болон дарахад өвдөх шинж тэмдэгийг үзүүлдэг. Энэ зовиур болон шинж тэмдэг нь хурдан явцтай, огцом эхэлж богино хугацаанд хүндэрдэг.
Харин архаг хэлбэрийн үрэвслийн үед тодорхой зовиур илэрдэггүй ч шүдний холбоос эдийн гэмтэл далд, зовиургүйгээр удаан хугацаанд аажмаар гэмтсээр байдаг тул өвчний тавилан муу буюу эмчлэгдэх боломж бага гэсэн үг юм.
Шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвслийн эмчилгээ:
Танд ямар эмчилгээ хийгдэх нь өвчний явц хүндрэлийн зэрэг болон өмнө хийгдсэн эмчилгээнээс шууд хамаардаг. Үрэвслийн хэмжээ харьцангуй бага байгаа тохиолдолд халдвар, үрэвслийг бууруулах зорилгоор сувгийн эмчилгээг
хийдэг.
Сувгийн эмчилгээгээр эмчлэгдэхгүй байгаа, үрэвслийн хэмжээ их тохиолдолд сурвалжийн оройн хэсгийн үрэвслийн голомттой тайрах мэс ажилбар хийнэ.
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлий эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.