Эрт авагдсан сүүн шүдний зайг хадгалах зэмсэг

Зай баригч гэдэг нь сүүн шүдийг цоорол болон бусад шалтгааны улмаас эрт авхуулсаны дараа дараагийн шүдлэх байнгын шүдний орон зайг хадгалахын тулд хийдэг зэмсэг юм. Зэмсэг нь хоосон зайг хадгалах хүрээ бүхий бөгжийг тулгуур буюу авхуулсан шүдний хажуугийн шүдэнд суулгах байдлаар хийгддэг.

Даваа талууд:

  • Дараагийн шүдний орон зайг хадгалах
  • Шүдний гажиг үүсэхээс сэргийлнэ

Санамж:

  • Амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих
  • Зай баригчны доогуур хоол хүнсний үлдэгдэл орсон тохиолдолд угааж цэвэрлэх
  • Тогтмол шүдний эмчийн үзлэгт хамрагдах

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлий эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.