Сийлант буюу ховил хамгаалах ломбо
Бидний их араа болон бага араа шүднүүд маань төрөлхийн нарийн ховил, хонхортой байдаг онцлогтой. Гэтэл шүд угаалтыг яг энэ хэсэгт дутуу хийсний улмаас өнгөр хуримтлагдаж цоорол үүсэх нь элбэг. Харин энэхүү цоорлоос урьдчилан сэргийлэх арга нь сийлант буюу ховил хамгаалах ломбо юм.
Цоороогүй байгаа сүүн болон байнгын шүдэнд өрөмдөлгүйгээр төрөлхийн ховилд нь тусгай, урсдаг ломбо дүүргэж, өнгөр тогтохоос сэргийлснээр төрөлхийн нарийн ховил, хонхорт үүсэх цоорлоос урьдчилан сэргийлж чадна.
Уг цоорлоос хамгаалах ломбо нь зөвхөн ховил битүүлэхээс гадна фтор агуулсан байдаг учир шүдний хатуу эсийг бэхжүүлнэ.
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-т хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.