Шүдний сувгийн эмчилгээ гэж юу вэ?
Шүдний халдварлагдаж үрэвссэн судас мэдрэлийг авч, сувгийг сайтар цэвэрлэж, нян бактерийг бүрэн устгасны дараагаар сувгийг сувгийн ломбоор дүүргэн шүдийг хадгалан үлдэж буй эмчилгээ юм.
Ямар тохиолдолд сувгийн эмчилгээ хийх вэ?
- Цоорлын хүндрэл
- Шүдний хоёрдогч цоорол (ломбо шүдний хооронд завсар үүсч дахин цоорол бий болох)
- Шүдний эмгэг элэгдэл
- Шаантаг хэлбэрийн согог (шүдийг хэт хатуу сойзоор хүчтэй дарж угааснаар буйлны ирмэгийн хэсгийн хатуу эд хэт элэгдэх согог)
- Гэмтлийн улмаас судас мэдрэл ил гарсан болон, тасарсан гэх мэт шалтгаануудын улмаас зөөлцийн үрэвсэл үүсэж болно
Шалтгаан нь юу вэ?
Энгийнээр хэлбэл шүдний цоорол хүндэрсээр цоорлын хөндийн нян бактери судас мэдрэлийн багцад нэвтэрч судас мэдрэлийг гэмтээснээр зөөлцийн үрэвсэл үүсдэг. Ингэж үрэвсэж буй мэдрэл нь эхэн үедээ хэсэгхэн янгинаж өвдөх, шөнийн цагаар чих чамархай руу дамжин янгинаж өвдөх, удаан хугацаагаар янгинаж өвддөг байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Шүдний эмчид 6 сар тутамд тогтмол үзлэгт хамрагдаж хэвших
- Хуучин ломботой шүдийг рентген зургийн тусламжтай цоорлын байдлыг оношлуулах
- Шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх бүхий л аргад суралцах
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-т хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.