Шүдний гажиг заслын эмчилгээний чухал зургууд болох хажуугийн телерентген зураг болон гарын сарвууны дижитал зураг авна. Гар сарвууны гэмтлийг тодорхойлж өгснөөр тухайн чиглэлийн эмнэлгүүдээр эмчилгээгээ хийлгээд явах боломжтой юм.
Шүдний рентген зураг авах үед хэр хэмжээний цацраг ялгардаг вэ?
- Шүдний дижитал рентген зураг авах нь маш бага хэмжээний цацраг ялгаруулдаг болох нь судалгаагаар батлагдсан.
- Техникийн хэмжилтээр дижитал рентген аппарат нь ойролцоогоор 0.005 mSv хэмжээний рентген туяа ялгаруулдаг нь маш бага үзүүлэлт юм.
- Дижитал рентген зураг авхуулах үед ялгардаг рентген цацраг нь нэг өдөрт нарны гэрлээс ирэх болон бусад техникээс ялгарах рентген цацрагаас маш бага байдаг нь баримтаар нотлогддог.
- Үүний зэрэгцээгээр олон давтамжтайгаар авсан рентген цацрагийн хуримтлал ч хүний биеийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнээс бага байдаг.