Эрүүний үе, хонхор, толгой зэргийн үрэвсэл, гэмтэл, өвчлөлийн үед хэрэглэгдэнэ.
Эрүүний үений эмгэгийг зөв оношлоход өвчтөний өөрийн биеийн онцлог, амны хөндийн төлөв байдал чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал шүдний эгнээ болон хоршихуй, зажлуурын булчингууд, эрүү нүүрний ясны төлөв байдал болон эрүүний үений бүтцэд орох үений диск, үений уут зэрэг хэсгүүд хамрагдана.
Шүдний рентген зураг авах үед хэр хэмжээний цацраг ялгардаг вэ?
- Шүдний дижитал рентген зураг авах нь маш бага хэмжээний цацраг ялгаруулдаг болох нь судалгаагаар батлагдсан.
- Техникийн хэмжилтээр дижитал рентген аппарат нь ойролцоогоор 0.005 mSv хэмжээний рентген туяа ялгаруулдаг нь маш бага үзүүлэлт юм.
- Дижитал рентген зураг авхуулах үед ялгардаг рентген цацраг нь нэг өдөрт нарны гэрлээс ирэх болон бусад техникээс ялгарах рентген цацрагаас маш бага байдаг нь баримтаар нотлогддог.
- Үүний зэрэгцээгээр олон давтамжтайгаар авсан рентген цацрагийн хуримтлал ч хүний биеийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнээс бага байдаг.