Гавлын хажуугын зураг

Энэ нь эрүү ба нүүрний ясны нарийн хэмжилтийг олж авахад туслана. Шүдний аппарат хийх шаардлагатай хүн авхуулна. Гавал нүүрний хэсгийг хажуугаас   болон эгц урдаас харуулах зураг. Эрүү нүүрний өсөлт хөгжилийн явц, зөөлөн эд ясны харьцаа зэргийг үнэлэхэд ашиглана.

Шүдний рентген зураг авах үед хэр хэмжээний цацраг ялгардаг вэ?

  • Шүдний дижитал рентген зураг авах нь маш бага хэмжээний цацраг ялгаруулдаг болох нь судалгаагаар батлагдсан.
  • Техникийн хэмжилтээр дижитал рентген аппарат нь ойролцоогоор 0.005 mSv хэмжээний рентген туяа ялгаруулдаг нь маш бага үзүүлэлт юм.
  • Дижитал рентген зураг авхуулах үед ялгардаг рентген цацраг нь нэг өдөрт нарны гэрлээс ирэх болон бусад техникээс ялгарах рентген цацрагаас маш бага байдаг нь баримтаар нотлогддог.
  • Үүний зэрэгцээгээр олон давтамжтайгаар авсан рентген цацрагийн хуримтлал ч хүний биеийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнээс бага байдаг.