Дэлгэмэл зураг- Panoramic (OPG)

Шүдний дэлгэмэл зураг- Panoramic (OPG)

Шүдний дэлгэмэл рентген зураг нь дээд хоншоор болон доод эрүүний рентген зураг юм. Энэ нь ясны бүтцийг нарийн гаргасан хоёр хэмжээст оруулан гаргадаг. Шүдний хэлбэр хэмжээ, эгнээний согог харах зэрэг боломжтой учраас эмчилгээ, оношлогооны хамгийн чухал хэрэглэгдэхүүн билээ. 

Хэрэглэх заалт: 

  1. Шүдний цоорлын хүндрэл (олон шүдний  ѳвчлѳлтэй үед)
  2. Хагас болон бүтэн саатган агт араа шүдийг авах
  3. Эрүүний ясны гэмтлийн үед
  4. Тулгуур эдийн алдагдал  (ясны шимэгдэл)
  5. Шүдний ѳвдѳлтийн шалтгааныг тогтоох (зэргэлдээх шүдийг хооронд ялгах)
  6. Гажиг заслын эмчилгээ ( Ѳмнѳ ба дараа)
  7. Нүүрний гажиг болон буруу хѳгжлийг илрүүлэх
  8. Эрүүний ясны хавдрыг илрүүлэх
  9. Эрүүний үений эмгэг болон хэт хегжлийг илрүүлэх
  10. Эрүүнд үүсч болох остеосаркома, амелобластома, бѳѳрний остеодистрофийн оношлогоо
  11. Мэс заслын өмнөх ба дараах  амны хөндийн-дээд замын гэмтэл
  12. Шүлсний булчирхайн чулуу
  13. Бусад тѳрлийн оношлогоо, эмчилгээнд хэрэглэнэ

 

Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-н тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Манай мэргэжлийн эмч нарт  хандан бодит үзлэг хийлгэж рентгэн техникчдийн тусламжтай амны хөндийн эрүүл мэндийн үзлэг оношлогоогоо хийлгээрэй :)