Шүдний гажиг засал гэж юу вэ?
Нүүр амны Гажиг заслын их эмч аппарат, зэмсгийн тусламжтайгаар шүдний эгнээ, зуултын хэвийн харьцаа үүсгэхийг "Гажиг заслын эмчилгээ" гэнэ. Шүдний эгнээний гажиг нь өнөө үед хүн төрөлхтний дунд хамгийн өргөн тархсан өвчин эмгэгүүдийн нэг болоод байгаа юм. Үүнийг мэргэжлийн эмчид хандаж цаг алдахгүй эмчилгээ хийлгэх нь зүйтэй ба хэрэв таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэй байхаас гадна:
- Шүд цоорох өвчин
- Буйл болон шүдний тулгуур эдийн үрэвсэл
- Шүд унах
- Хэвийн бус зуулттайн улмаас хоол хүнс идэхэд хүндрэл үүсэх
- Шүдний хөгжил алдагдах
- Нүүрний хэвийн байдал алдагдах цаашлаад хүний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх гэх мэтчилэн олон сул талтай.
Манай "24 цагийн Индранил шүдний эмнэлэг"-т хандан "Гажиг заслын эмчилгээ"-ний тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлийн гажиг заслын эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.