Хүүхдийн сүүн шүд нь жижиг хэмжээтэй маш хэврэг бүтэцтэй байдаг тул гадны хүчин зүйлст амархан гэмтдэг. Шүдний өвчлөл бусад бүх эрхтэн системийг өвчлүүлдэг учраас энэ хэрээр өвчлөл нэмэгддэг. Тиймээс хүүхдийнхээ шүдийг 6 сард 1 удаа эмчид үзүүлж байгаарай.
СҮҮН ШҮД ГЭМТЭХ ШАЛТГААНУУД:
- Хөхний сүүнд агуулагдах сүүний хүчил /цаг наргүй хөхүүлэх нь хүүхдийн шүдэнд маш муу нөлөөтэй/
- Чихэрлэг зүйлс хэрэглэх /Хэрэв хэрэглэсэн тохиолдолд 15 минутын дараа заавал амны хөндийг цэвэрлэх/
- Амнаасаа хоол өгөх
- Зөөлөн чанарын хоол хүнс идүүлэх / жишээлбэл гурилан бүтээгдэхүүн шүлсийг өтгөрүүлж их нян хуримтлагдан үржих таатай орчинг бүрдүүлдэг/
- Аяга, халбага зэргийг солихгүй байх
- Хуруугаа хөхөх, хэлээ гаргах, уруулаа долоох гэх мэт буруу зуршлуудын үед хүүхдийн шүдний эгнээний өөрчлөлтүүд үүсдэг
УЧРАХ ХОР УРШИГ:
- Паалангын бүрэн бүтэн байдал алдагдаж удаан хугацаанд явснаас шүд зөөлөрч үйрдэг
- Нэгэнт үйрсэн бол шүдний мэдрэл ил гарч удаан хугацаанд үрэвсэж явснаас болж идээлдэг
- Идээ удаан хугацаанд хуримтлагдаж битүү орчинд байж гадагшлах боломжгүй болсноор дээшээ буйл руугаа хавдаж гадагшилна
- Цоорсон сүүн шүд маш хүчтэй өвддөг
- Цоорсон сүүн шүд байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж болдог
- Цоорсон сүүн шүдийг эрт авахуулснаар байнгын шүд ургах зайгүй болдог ба үүнээс болж байнгын шүд буруу гажиг байрлалтай давхар ургах гэх мэт гажиг үүсгэдэг
- Цоорсон шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр байнгын шүд ургах явцад ойролцоох шүднүүдэд халдаж болдог
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:
- Цахиур цухуйсан цагаас цэвэрлэж эхлэх
- Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим идүүлж эрүүний булчинг хөгжүүлэх
- Өдөрт шүдийг 2-3 удаа угааж хэвших
- Угаах боломжгүй болсон тохиололд юм идсэний дараа амаа усаар зайлах
- Угж цоорлыг эрт үед илрүүлж оношилбол ломбо тавих,түрхлэг түрхэх