ШҮД ХАВИРАХ ЭМГЭГ

Шүдээ хавирах эмгэг буюу бруксизм гэдэг нь өдрийн цагаар өөрийн мэдэлгүй шүдээ чанга зуух, нойрон дунд шүдээ хавирах хорт зуршил юм. Ихэвчлэн өдрийн турш хуримтлуулсан стрессээс үүдэлтэйгээр шөнийн цагаар гүн нойронд автах үедээ шүдээ хавирдаг.

Шүдээ хавирах эмгэг нь маш түгээмэл эмгэгт хамаарах ба ихэнхи хүн өөрөө ийм эмгэгтэй эсэхээ тодорхойлоход хэцүү байдаг.

АВЧ БОЛОХ АРГА ХЭМЖЭЭ:

  • Шүдээ хавирахаас хамаалах шөнийн хамгаалалт 
  • Шүдний эмчид хандан хавирсны улмаас шүд ба ломбонд үүссэн эвдрэл гэмтлийг нөхөн сэргээлгэх боломжтой