АМНААС ЭВГҮЙ ҮНЭР ГАРАХ ТУХАЙ

Амны хөндийн эвгүй үнэр нь олон шалтгаантай байдаг. Амны хөндийг эрүүл байл­гах нь эвгүй үнэрийг багас­га­хад хамгийн чухал.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:

  • Шүдний цооролтыг эмчлүүлэх
  • Үрэвссэн буйланд эмчилгээ хийлгэх
  • Шүдээ өдөрт хоёр удаа угаах болон хэлээ цэвэрлэж байх 
  • Шүдний эм­­чид тогтмол үзүүлэх
  • Хоол идсэний дараа шүдний утас ашиглан үлдэгдлийг сайтар цэвэрлэж байх
  • Шин­гэн зүйл ахиу ууж, сахаргүй чихэр, бохь болон исгэлэн хүнс хэрэглэж шүлс ялга­рал­тыг ихэсгэж байх нь зүйтэй

! Ам зайлагч болон үнэр дарагч нь зөвхөн үнэрийг түр зуур өнгөлөн далдлахаас биш шалтгааныг нь арилгадаггүй
! Нэгэнт амнаас эвгүй үнэр гардаг бол шүдээ угаасан ч нэмэргүй тул шалтгаан болж буй өвчлөлүүдийг заавал олж эмчлүүлээрэй