Хүүхэд ой 6 сартай болмогц шүдийг нь оройн цагаар хамгийн сүүлчийн хооллолтын дараа энгийн ус ашиглан угааж өгөх хэрэгтэй.
Хүүхдийг орон дээр нь хэвтүүлээд шүдийг нь угааж өгөх нь илүү хялбар байдаг. Шүд угаах хугацааг эхлээд маш бага хугацаанд гүйцэтгэж аажимдаа хугацааг нь сунгаж нялх хүүхдийн шүдийг угаахтай адил 2 минут хүргэх хэрэгтэй.
Хүүхдийг шүд угаах ажиллагаанд хэдий нь дасаж өдөр тутам гүйцэтгэдэг болмогц 3 насны орчимд шүдийг өдөрт хоёр удаа буюу өглөөний цайны дараа, орой унтахын өмнө угааж өгөх хэрэгтэй.
Ингэхдээ нэг анхаарах зүйл нь балчир насны хүүхдэд зориулсан фторын агууламж багатай ООг хэрэглэх ёстой. Эдгээр оонууд нь ихэвчлэн нэг ой 6 сартай хүүхдээс эхлэн хэрэглэхээр байдаг тул шүдний ООн дээрх зааврыг уншиж үзэн хүүхдэдээ таарах ООг сонгох хэрэгтэй.
ООг шүдний сойзонд маш бага зөвхөн түрхэх төдий л тавьж өгөх бөгөөд илүүдэл оог яаж шүлстэйгээ хамт нулимж гаргахыг зааж өгөх хэрэгтэй. Хэрэв илүүдэл оог нулимж гаргаж чадахгүй тэр чигт нь идчихвэл сойзон дээр нь ахиад бага зэрэг ОО түрхээд ахин угаалгахын зэрэгцээ амыг нь усаар зайлах аль эсвэл нойтон салфеткаар арчиж өгөх хэрэгтэй.
Насанд хүрэгчдэд зориулсан шүдний оогоор хүүхдийн шүдийг угаах нь шүд толботох эмгэг буюу флюроз өвчин үүсгэж болзошгүй тул оог аль болох хүүхэд хүрэхгүй газар хадгалж байх нь чухал.
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]