Зарим нэг улс оронд бараг хоёр хүүхдийн нэг нь хүүхэд насандаа үүдэн шүдээ хугалж байсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ нь гэр бүлийн хувьд томоохон асуудал дэгдээх бөгөөд хүүхдийн гадна төрхөд сөргөөр нөлөөлдөг. Харин насанд хүрэгчдийн хувьд шүдний хугарал харьцангуй цөөн тохиолдоно. (Манай улсын хувьд насанд хүрэгчдийн дунд харьцангуй өндөр хувьтай байдаг нь архины зүй бус хэрэглээтэй холбоотой)
Шүдний хугарал шүдний бүтцийн аль хэсгийг хамарснаас шалтгаалж хийлгэх эмчилгээ өөр өөр байдаг. Паалангийн түвшинд хугарсан бол ломбо болон бусад аргаар сэргээж болно. Хэрэв шүдний зөөлц буюу мэдрэл ил гарсан бол сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Шүдний хугарлын үед дараах эмчилгээний хувилбаруудаас сонгож эмчлүүлэх боломжтой.
-
Паалан хийлгэх
-
Нүүрэвч хийлгэх
-
Бүрээс хийлгэх
-
Шүдээ авхуулах
-
Сувгийн эмчилгээ хийлгэх
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]