Таны инээмсэглэл бол таны бүх зүйл

"Hollywood smile" гэдэг нь шүд цайруулалт, пааланбүрээс болон согог заслын аргуудыг хамтад нь болон хэсэгчлэн хэрэглэж шүдийг гоо сайхан болгохыг хэлдэг. Шүдийг гоо сайхан болгохын тулд эмч өвчтөний шүдний хэлбэр хэмжээ тэгш хэмийг тооцоолж тухайн хүнд инээмсэглэл хэрхэн харагдах "загвар"-ийг туршсаны дараа бэлэн болсон тохиолдолд өвчтөн сэтгэл хангалуун байвал энэ нь төгс инээмсэглэл болж чадна.

Бүх зүйл таны инээмсэглэлээс эхэлдэг. Эргэн тойронд байгаа хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх нь таны инээмсэглэлээс шууд  шалтгаалдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд  нүүр царай, биеэс илүүтэйгээр инээмсэглэл нь бусад хүмүүстэй идэвхтэй  харьцааг үүсгэх хүчин зүйл болж чаддаг. Хэрэв нөгөө талаас инээмсэглэлдээ сэтгэл хангалуун биш бол нийгмийн харилцаанд  хандах хандлагадаа дутмаг байдаг.

Инээмсэглэлээ өөрчлөх хэрэгтэй юу? Хэрэв та эдгээр асуултад тийм гэж хариулт өгсөн бол инээмсэглэлээ өөрчлөх цаг тань болжээ.

  1. Инээж байхдаа өөртөө итгэлгүй байдаг уу?
  2. Инээхдээ амаа гараараа  тагладаг уу?
  3. Зургаа авхуулахдаа нүүрнийхээ нэг  талыг нь илүү гоё сайхан харагддаг гэж үздэг үү?
  4. Бусад  хүмүүсийг өөрөөсөө илүү инээмсэглэдэг гэж үздэг үү?
  5. Өөрийнхөө инээмсэглэлийг сэтгүүл дээр гарсан моделийн инээмсэглэлтэй адилхан байгаасай гэж хүсдэг үү?
  6. Толинд харж инээмсэглэж байхдаа шүд болон буйлны ямар нэгэн гажгийг олж хардаг уу?
  7. Инээхэд буйл ил харагдахад санаа зовдог уу ?
  8. Олон эсвэл цөөхөн шүд гаргаж инээдэг үү?
  9. Таны шүд  хэт урт эсвэл хэт богино хэлбэртэй юу?
  10. Таны шүд  хэт өргөн эсвэл хэт нарийн хэлбэртэй юу?
  11. Таны шүд дөрвөлжин эсвэл дугуй хэлбэртэй юу?

Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]