Шүдний эмнэлгээс айх айдас буюу Dental Anxiety ба Phobia гэж юу вэ?

Энэ бол тийм ч ховор тохиолддог зүйл биш юм. Хүмүүсийн дийлэнх хэсэг нь шүдний эмчтэй холбоотой ямар нэгэн айдас түгшүүртэй байдаг. Гэтэл бүр шүдний эмчийг үзэж чаддаггүй хэт их айдас түгшүүртэй нэгэн ч байдаг. Тэд шүдний эмнэлэгт очих тухай төсөөлөхөд л дотор нь арзасхийдэг. Үүнийг  dental phobia гэдэг. Ийм хүмүүс аль болох шүдний эмчид очихгүй байх төрөл бүрийн арга замыг өөрийн мэдэлгүй хайж байдаг.

Phobia гэдэг нь ямар нэг юмнаас ямар нэг шалтгаангүйгээр маш хүчтэй айх айдас түгшүүр юм.  Шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр (Dental Anxiety),  Phobia нь санасныг бодоход маш элбэг тохиолддог. Америкийн нийт хүн амын 9-15% нь шүдний эмнэлгээс айх айдсын улмаас эмнэлэгт очдоггүй болох нь тогтоогдсон. Энэ бол 30-40 сая хүн ам гэсэн үг юм. "British Dental Health Foundation" явуулсан судалгаагаар тус улсын хүн амын 36% нь шүдний эмнэлэгт байнга очих дургүй бөгөөд гол шалтгаан нь айдас гэж хариулсан байна. Хүмүүс шүдний эмнэлгээс айх "anxiety" буюу айдас түгшүүр "phobia" хоёрыг нэг утгатай гэж ойлгох нь бий. Гэвч эдгээр нь маш өөр зүйл юм.


Dental phobia нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгүүдийн адил эмчлэх боломжтой зүйл юм.

Dental phobia-тай хүмүүс нь ихэнхдээ өвдөлтийн босго багатай хүмүүс байдаг. Энэ нь тэдгээр хүмүүс бусад хүнээс илүү амархан өвдөлтийг мэдэрдэг гэсэн үг юм. Иймд ийм хүмүүсийг үзэхдээ өвчин намдаах эм, тайвшруулах эм хэрэглэхийн зэрэгцээ хэсгийн мэдээ алдуулалд хийх нь зүйтэй. Эдгээр хүмүүст мөн үзлэгийн явцад хэт их айдас түгшүүрээс шалтгаалсан бие эрхтний бусад дагалдах хүндрэлүүд гарч болзошгүй. Энэ нь толгой өвдөх, хүзүү нурууны булчин татах шинж тэмдгээр илэрнэ.


Dental Anxiety ба Phobia-ийн шалтгаан

Шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр phobia-тай хүмүүсийн шалтгаан өөр хоорондоо харилцан адилгүй байна. Судлаачид тухай хүмүүстэй асуумжийн аргаар судалгаа явуулсны дүнд дараах шалтгаануудыг олж илрүүлсэн байна.

Өвдөлт - Шүдний эмнэлэгт ойрын 12 сарын хугацаанд очоогүй хүмүүсээс шалтгааныг нь тодруулах судалгаа явуулахад 6% нь өвдөлт шүдний эмнэлэгт очихгүй байх гол шалтгаан гэж хариулсан байна.

Авралгүй болсон мэт мэдрэмж төрөх - Ихэнх phobia-тай хүмүүст яг онгоцонд суух үед төрдөг хэрэв аюул тохиолдвол ямар ч аврал байхгүй гэх далд сэтгэлийн зовуурь, таагүй мэдрэмжийг мэдэрдэг. Тэд амны хөндийд юу болоод байгааг нь мэдэхгүй учраас эмчилгээ сайн болоо ч уу үгүй ч үү гэх санаа зовнилоосоо шалтгаалсан хэн нэгэн түүнд тусламж үзүүлэхээсээ өнгөрсөн мэт таагүй мэдрэмж төрнө.

Ичих мэдрэмж – Амны хөндий бол тэр болгон хүнд харуулдаггүй далд эрхтний нэг. Энэ нь шүдний эмчийн өмнө амаа нээхдээ аман доторх нөхцөл байдал нь ямар байгаа бол гэх айдас ичгүүр төрөх шалтгаан болно. Мөн шүдний эмчилгээний явцад эмч болон сувилагчийн нүүр болон бие хэт ойр байх нь тухайн хүнд ичгүүртэй мэт таагүй мэдрэмж төрүүлдэг.

Гашуун дурсамж - Өмнөх удаагийн ирэлтээрээ ямар нэг өвчин зовуурь үүсгэх таагүй зүйл тохиолдсон бол дараагийн ирэлтдээ түүнийгээ мэдэрч айж түгших нь бий.  


Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]