Таны эрүү өвдөж хааяа гацдаг юм бие биз?

✅8 хүн тутмын нэг нь эрүүний үений эмгэгтэй ба эмэгтэйчүүдэд 4 дахин илүү тохиолддог ажээ.

✅Зажлахад эрүү чилэх, өвдөх, нужигнах чимээ гарах, чанга дуугарах, ам ангайх хязгаарлагдах, эрүү гацах зэрэг зовиур илэрдэг.

✅Чих, толгойн өвдөлт ч эрүүний үенээс үүдэлтэй байж болно.Олон сар, жилийн туршид эрүү нужигнахыг тухайн хүн мэдэрсэн гэдэг. Энэ эхний дохио юм.

✅Шалтгаан нь удамшил, үений үрэвсэл, үений элэгдэл, эрүүний гэмтэл зэрэг олон янз.


Шинж тэмдэг

  • Эрүүний үе эмзэглэлтэй, өвдөлттэй байх
  • Эрүү түгжигдэх буюу амыг нээж хаахад бэрхшээлтэй болох, ам ангайлт хязгаарлагдах
  • Эрүүний үеэр нужигнаж дугарах
  • Зажлахад хүндрэлтэй байх, өвдөх
  • Чих, чихний эргэн тойронд эмзэглэх, өвдөх
  • Нүүрний нэг тал, толгой хүзүү рүү өвдөх

Дээрх шинж тэмдэг илэрсэн бол дараах зөвлөмжийг дагаарай

  • Зажлуурын булчинг хэт ачаалуулахгүй байх /зөөлөн шинж чанартай хоол, хүнс идэх, бохь зажлахгүй байх, наалдамтгай зүйл идэхээс зайлсхийх/
  • Эрүүний булчин суллах дасгал хийх
  • Шанаа тулахгүй байх
  • Хэт их ярихаас зайлсхийх
  • Стрессээ бууруулах
  • Шүдээ хавирахаас зайлсхийх
  • Булчин чангарсны улмаас өвдсөн бол халуун жин, харин үрэвсэж хавдсан бол хүйтэн жин тавина.

Хэрвээ эрүүний үений өвдөлт таныг зовоосоор байгаа бол танд дараах эмийн бус, өндөр үр дүнтэй эмчилгээг санал болгож байна.

  1. Стресс бууруулах, нойрны чанар сайжруулах АНУ-ын патенттай Альфастим /Alpha-stim/ эмчилгээ
  2. Эрүүний үений үрэвсэл дарах, хаван буулгах, өвдөлт намдаах Герман улсын патенттай Гүний осцилляци /Deep Oscillation/ эмчилгээ
  3. Эрүүний үений хөдөлгөөн засах эмчилгээ

Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]