Digital Aligner буюу тунгалаг аппарат гэж юу вэ?

Digital aligner давуу тал

  • Тэгш сайхан шүд танийг илүү гоо сайхан, өөртөө итгэлтэй болгоно.
  • Тэгш сайхан шүдийг арчилахад хялбар, амны хөндийн эрүүл мэндэд илүү их ач тустай.
  • Тунгалаг өнгөтэй тул өдөр тутмийн амьдралын хэв маяг эвдэгдэхгүй
  • Авагддаг тул хэрэглэхэд хялбар
  • Шүдний аппарат зүүсэн нь харагдахгүй бөгөөд ажил, сургууль амралт гэх мэт энгийн амьдралын хэв маягт нэн тохиромжтой
  • Бусад гажиг заслын аппараттай харьцуулвал эвдрэлгүй, уруул болон буйл гэмтэхгүй
  • Хоол идэх үедээ авч болдог тул хоолны дэглэм барих шаардлагагүй
  • Шүд угаахад хялбар тул амны хөндий үргэлж цэвэрхэн эрүүл байх болно


Эмчилгээний үе шат

Алхам 1: Үзлэг
Эмч эхлээд үзлэг хийж, энэхүү эмчилгээ тохирох эсэх талаар оношлогоо гаргаж давуу болон сул талыг тайлбарлана. Энэ эмчилгээ нь үүдэн 12 шүдний гажиг засахад нэн тохиромжтой бөгөөд шүдийг 4мм хүртэл хөдөлгөх боломжтой. Эмчилгээ дунджаар 5-12 сар хүртэл үргэлжилнэ.


Алхам 2: Шүднээс хэв авах
Digital scan эсвэл уламжлалт аргаар хэв авах бөгөөд авсан хэвээ компьютерт файл хэлбэрээр оруулна.


Алхам 3: Программаар дизайн хийх
Файл хэлбэрт оруулсан шүдний хэвийг компютер дээр тусгай программаар Япон улсад мэргэжлийн техникч зөв хэлбэрт оруулан засварлана. Эцсийн үр дүн хүртэл хэр хугацаа зарцуулах болон хэдэн удаа аппарат зүүх тухай төлөвлөгөө зохионо.


Алхам 4: Эмчилгээ эхлэх
Шүдний хэвийг 3D принтерийн тусламжтайгаар хэвлэж, “Digital aligner” зэмсэг бэлэн болно.


Алхам 5: 1 сар тутам эмчидээ очиж үзүүлэх        
Сард 1 удаа ирж эмнэлэгтээ ирж төлөвлөгөөний дагуу гажиг засагдаж байгаа эсэхээ үзүүлж дараагийн 1 сар зүүх Digital aligner зэмсэг авна.  


Алхам 6: Эмчилгээ дуусах
Эмчилгээ дуусмагц бэхжүүлэгч зүүх ба бэхжүүлэгч зүүхгүй бол шүдний хэлбэр буцаж байрандаа очих эрсдэлтэй.


Тунгалаг аппарат хэр үр дүнтэй вэ?

Тунгалаг аппаратны эмчилгээ нь үүдэн 12 шүдний гажиг засахад нэн тохиромжтой бөгөөд тухайн хувь хүн өдөрт 20 цагийн турш зүүж чадвал маш сайн үр дүнтэй.

Та яагаад тунгалаг аппарат сонгох ёстой вэ?

Тунгааг харагдана

Тав тухтай мэдрэмж

Зөөврийн, авагддаг

Цэвэрлэхэд хялбар

Хоолны дэглэм барихгүй

Шүдний эмчийн үзлэг бага

 

Бракет ба утас харагдана

Хатгаж, цочрооно

Шүдэнд бэхлэгдсэн

Цэвэрлэхэд төвөгтэй

Хоолны дэглэм шаардана

Эмчид тогтмол үзүүлнэ


Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]