Танд тустай зөвлөгөө

Тиймээс шүдний цооролтоос сэргийлэх 8 аргыг таницуулъя.

✅ Идэх зуршлаа өөрчлөх

Халуун ногоотой, хэт хүйтэн болон халуун зүйл идэж уух нь шүд хэт мэдрэгшиж хага таших, сийгэх, юм зажлахад өвдөх зэрэг асуудлууд үүснэ. Мөн чихэрлэг зүйлс нь шүдний кальцийг багасгаж, цооролт үүсэх шалтгаан болдог. Тиймээс:

  • Кальци ихтэй хүнс бүтээгдэхүүн /Сүү, тараг, ааруул гэх зэрэг цагаан идээ/ түлхүү хэрэглэх
  • Согтууруулах болон гаазтай ундаанаас татгалзах


✅ Чихрийн агууламжгүй бохь зажил

Чихэргүй бохь зажлах нь шүдний цооролтоос сэргийлэхэд тустай. Ихэнх чихрийн агууламжгүй бохь нь злитол (xylitol) агуулдаг. Энэ нь төрөл бүрийн хоол хүнснээс үүдэлтэй аман дахь бактери үржилтийг зогсоодог бөгөөд мөн бохь зажилснаар аманд шүлс ихээр ялгарч хоол шингээхэд тус болдог.


✅ Шүдний сойзоо цэвэрлэн, тогтмол сольж байх

  • Шүд цэвэрлэх хамгийн чухал хэрэгсэл бол мэдээж шүдний сойз юм. Цөөн хэдэн хүмүүс л үүнийг мэддэг нь харамсалтай.
  • Үргэлж дунд зэргийн хэмжээтэй болон жижиг хэмжээтэй шүдний сойз сонгох хэрэгтэй ба энэ нь шүдний бүх л хэсэгт хүрч аманд орсон хоолны үлдэгдлийг бүрэн арилгах чадвартай байдаг.
  • Шүдний сойзоо бүү тагла❗ Сойзоо таглах нь эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа мэт боловч энэ нь сойз хуурайшиж нян үржих боломжийг бүрдүүлдэг байна. Харин сойзоо сайтар угааж хадгалах нь илүү үр дүнтэй байдаг.
  • Сойзоо тогтмол солих ❗ Сойзны үс нь хэрэглэх явцад хурдан элэгддэг бөгөөд энэ нь шүдний зарим хэсэгт хүрч чаддаггүй тул шүдний сойзоо үргэлж солих шаардлагатай.


✅ Өдөр бүр тогтмол шүдээ угаах

  • Энэ нь хэт энгийн сонсогдож байгаа ч олон улсын эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар насанд хүрэгчдийн 42% нт тогтмол шүдээ угаадаггүй гэсэн үр дүн /судалгаа/ гарсан байна. Шүдээ өглөө болон орой унтахынхаа өмнө угаах нь хамгийн үр дүнтэй байдаг.
  • Шүдээ 2 минут угаах хэрэгтэй бөгөөд 2 минут нь шүд угаах хамгийн тохиромжтой минут байдаг. Хүн бүрийн шүдээ угаах хугацаа нь өөр өөр байдаг ба хэт удаан болон хурдан хугацаанд угаах нь шүдэнд таагүй нөлөөлдөг байна.
  • Шүдээ зориулалтын мяндсан утсаар цэвэрлэх. Энэ нь шүдний сойз хүрээгүй хэсгийн хоолны үлдэгдлийг гаргахад тусална.
  • Тусгай зориулалтын ам зайлагч ашиглах. Амаа угаасны дараа шүдээ зайлах зайлшгүй шаардлагатай байдаг. Усаар зайлах нь шүдэнд байх нянг зайлуулдаг ч давхар шүдийг хамгаалах фтор үгүй болдог тул зориулалтын ам зайлагч хэрэглэхийг зөвлөж байна.


✅ Шүдний эмчид тогтмол үзүүлэх

Бид шүдний эмчид тогтмол үзүүлэлгүй явснаар шүдний цооролтыг хүндрүүлж өвчин орсон хойно нь очиж өөрсдийгөө зовоодог. Жилдээ хамгийн багадаа нэг удаа, эсвэл 6-н сардаа нэг очих хэрэгтэй. Шүдний эмч нь таны амны эрүүл ахуй хэр байгаа хийгээд зөв арчилж байгаа эсэхийг хянахын зэрэгцээ шүдний цооролт болон бусад өвчнийг урьдчилан оношилж эмчлэх болно.


✅ Хоолондоо нэмэлт витамин хэрэглэх

  • Нэмэлт витамин нь шүдний эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй байдаг. Нэмэлт витамин хэрэглэснээр  таны шүлсээр дамжиж, шүдэнд нөлөөлдөг байна.
  • Шүлс ялгаруулалтыг сайжруулахын тулд хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх.
  • Үр тариа нь витамин Б, төмрөөр баялаг байдаг тул таны шүдийг бат бэх болгоно.
  • Далайн гаралтай ихэнх хүнсний бүтээгдэхүүн Д витаминаар баялаг байдаг тул витамины асар их эх үүсвэр болдог.


Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]