Bruxism ийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Шүд эмгэгээр элэгдэх бөгөөд физиологийн элэгдлээс ялгаатай.
· Шүд элэгдэн намхан болох
· Шүд хавтгайрч , дентин нь харагдахуйцаар ил гарна
· Шүд элэгдэж буйл руугаа орсон бол эмчлэгдэхгүй
· Шүд хэлтэрч болно
· Эрүүний үйл ажиллагаа алдагдсанаар юм идэхэд өвдөнө
· Шүд мэдрэг болно
· Шүд суларна
· Шүдээ хавирснаар зай завсар гарна
· Дууны өнгөнд өөрчлөлт орно
· Амны булан мэдэгдэхүйцээр үрчийнэ
Хурц явцтай Bruxism-ийн шалтгаан
· Стресс
· Тархины төвийн гаралтай саажил
Bruxism хэрхэн эмчлэгдэх вэ?
· Буруу зуршлыг өөрчлөх
· Шүдийг цаашдын гэмтлээс хамгаалахын тулд шүдний элэгдлийг засах эмчилгээ
· Урьдчилан сэргийлэх зорилгоор nightguard ашиглана
· Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, шүдний эмч нар хамтарч ажиллана.
Хэрхэн шүдний элэгдлээс урьдчилан сэргийлэх вэ?
Шүдний элэгдлээс хамгаалах "шөнийн хамгаалагч" зэмсэг зүүх нь шүдний элэгдлээс урьдчилан сэргийлэх хамгийн тохиромжтой арга юм.
Хүмүүс ихэвчлэн унтаж байхдаа шүдээ их хавирдаг тул энэхүү хамгаалагч ялтасыг зүүж унтах хэрэгтэй.
Энэ нь шүдээ хавирч элэгдэхээс сэргийлэхийн зэрэгцээ эвгүй дуу чимээ гарахаас сэргийлдэг.
“Nightguard” нь дээд доод шүдний хэлбэрийг давтсан зөөлөн эсвэл хатуу пластик, акрилан материалаар хийгддэг.
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]