Шүдний цоорол гэж юу вэ?
Шүд цоорох гэдэг нь шүдний гаднах паалангийн давхарга нь устхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл цардуултай хоол хүнс, чихэр ихээр агуулагдсан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь таны шүдэн дээр хортой хүчил үүсгэдэг бөгөөд энэ нь шүдний хамгаалалтын пааланг аажмаар устгадаг байх нь.
Шүдний цоорол нь таны эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж болох вэ?
Шүд цоорохтой холбоотой гол шинж тэмдэг нь өвдөлт юм. Хэрэв өвчлөл тархсан бол цочрол нь мэдрэлд шууд хүрч, өвдөлтийг улам хурцатгаж халуун, хүйтэнд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол шүдний эмчид яаралтай очиж зохих эмчилгээг авах хэрэгтэй. Хэрэв өвчлөл хэт их тархаж мэдрэл нь ил гарсан бол та сувагийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болно. Шүдний цоорлоос үүдэлтэй ил гарсан мэдрэл амны хөндийн болон бусад төрлийн халдвар авах эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлдэг.
Амны хөндийн өвчлөл нь зүрх судас , уушигны өвчлөл, цус харвалт, сэтгэлийн хямрал, нойргүйдэл зэрэг эрүүл мэндийн ноцтой өөрчилөлтүүдийг бий болгодогоос гадна 280+ өвчлөлийн суурь болдог байх нь.
Шүдний цоорлоос хэрхэн сэргийлэх вэ?
Шүд цоорох нь муу мэдээ ч цоорлоос бүрэн зайлсхийх боломжтой
- Шүдний сойзоо 3 сар тутамд тогтмол солих
- Тогтмол шүдний утас хэрэглэж хэвших
- Элсэн чихэр болон цардуултай хүнсний хэрэглээг бууруулах
- Өдөрт 2-3 удаа тогтмол шүдээ зөв дадлаар угаах
- Мөн 3 сар тутамд тогтмол урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт хамрагдан фторт түрхлэг түрхүүлэх
Амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй байх нь олон төрлийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй хэдий ч бидэнд урьдчилан сэргийлэх бүрэн боломж байсаар л байна.
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]
ФБ: Индранил Шүдний Төв Эмнэлэг - Indranil Dental Center - 24 цаг