Хүүхдээ насан туршдаа эрүүл шүдтэй байлгах 6 арга

Насан туршийн эрүүл шүдтэй байх нь уг нь тун амархан ажээ. 

Харамсалтай нь манай орны хувьд нийт хүүхдүүдийн 96% нь шүдний цоорол өвчтэй бөгөөд цоорхой шүдтэй байх нь дараах хор уршигтай.

Хэрвээ та хүүхдээ насан туршийн эрүүл шүдтэй байлгахыг хүсвэл дараах зөвлөгөөг дагаарай: 

  1. Оношлуулах - Хэрвээ таны хүүхдийн шүд ямар байгааг мэдэхгүй бол эхлээд дурын шүдний эмнэлэг эсхүл шүдний эмчид хүүхдийнхээ шүдийг үзүүлж оношилгоо хийлгэх
  2. Эмчлүүлэх - Ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байвал нэн дартиу эмчилгээ хийлгэж эрүүл шүдтэй болгох
  3. Хянуулах - Шүдний эмнэлэгт жилд 3-4 удаа 3-4сар тутам очиж хяналтанд явж шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх
  4. Sugar day - тэй болох Хүүхэд өдөр тутамдаа маш их чихэр иддэг учир гэр бүлээрээ 7 хоногт 1 өдрийг чихэр иддэг өдөр болгон зарлаж тэр өдрөө хүүхдэдээ хүссэн чихрийг нь авч өгч өөр өдрүүдэд чихрийн хэрэглээг хязгаарлах
  5. Шүд угаах - Өглөө, оройдоо болон хоол идсэний дараа хүүхдийн шүдийг ЗААВАЛ угааж, усаар зайлж хэвших                                                                                      
  6. Хамгийн сүүлд нь хамгийн чухал нь: Зөв дадал суулгах - Хүүхдэдээ шүдээ угаах нь яагаад чухал гэдгийг ойлгуулж зөв аргаар, зөв угаах, зөв дадлыг хүүхдээ үзүүлдэг шүдний эмнэлэг, эмчтэйгээ хамтран хүүхдэдээ бий болгох нь хамгийн чухал юм. Ингэж чадвал таны хүүхэд 80 насандаа ч 20 шүдтэй байж чадах боломжтой. 

Хэрвээ та хүүхдээ НАСАН ТУРШДАА ЭРҮҮЛ ШҮДТЭЙ болгохыг хүсвэл ХҮҮХДИЙН ШҮДЭЭ АВАРЪЯ - Үндэсний хөтөлбөрт бүртгүүлээрэй. 

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ:  Бүртгүүлэх:  http://shorturl.at/gsOUY линкээр орж хүүхдээ бүртгүүлээрэй.

Жич: Эхний ээлжинд зөвхөн эхний 1000 хүүхдийг бүртгэх тул та яараарай.

Танд амжилт хүсье. 

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэл энд дарна уу. 

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]