ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ:
АГУУЛГА: Энэхүү хөтөлбөр нь Индранил Шүдний Төв Эмнэлгээс санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл.
ЗОРИЛГО: Хүүхдийн шүдийг оношлох, эмчлэх, тасралтгүй хяналтанд авч насан туршдаа шүдний эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох.
АЛСЫН ХАРАА: Хүүхдийн Шүдний Өвчлөлгүй Монгол Улс
ЭРХЭМ ЗОРИЛГО: Хариуцлага, халамжаар хүүхдийг шүдний эрүүл мэндийн зөв дадалтай болгох
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛСОН ШАЛТГААН:
1. Монгол улсын хэмжээнд 10 хүүхэд тутмын 9 нь хүүхдийн шүдний цоорол өвчтэй буюу нийт хүүхдүүдийн дунд цоорлын эрчим 96%-тай байна.
2. Хүүхдийн шүдний цоорол нь зүрх судас, бөөр, үе мөч гээд 280 гаруй эрхтэн системийн архаг өвчний шалтгаан болдог маш хоруу чанар ихтэй нийгмийн чимээгүй тахал болсон өвчин.
3. Хүүхдийн шүдний цооролгүй Монгол улсыг бүтээх нь дан ганц оношилгоо, эмчилгээ хийх нь хангалтгүй бөгөөд хамгийн гол нь дахин давтан үзлэг хийх, байнгын хяналтанд явах болон шүдээ байнга, зөв угаах дадал хэвшлийг хүүхдэд суулгах нь чухал.
4. Аав ээжүүд шүдний эмнэлэг, шүдний эмч нартай маш нягт хамтын хариуцлагатай хамтран ажиллаж байж энэхүү өвчнөөс салж чадна.
5. Сүүлийн үед Монгол улсад шүдний эмнэлэг, шүдний эмчийн тоо маш хурдацтай өсөж байгаа ч хүүхдийн шүдний өвчлөл буурахгүй улам өсөж байгаа нь шүдний эмнэлгүүд эмнэлгийн тусламжийн бодлогоо өөрчлөх шаардлагатай байгааг харуулж байна.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ:
1. Бүртгүүлэх: http://shorturl.at/gsOUY линкээр орж хүүхдээ бүртгүүлнэ.
2. Төлбөр төлөх: Та 5041692485 Индранил Буянт Ухаа ХХК /Хаан банк / тоот дансны дугаарт 100'000₮ төлсөнөөр бүртгэл тань албан ёсоор баталгаажих бөгөөд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хөтөлбөрт хамрагдах эрх нь нээгдэхгүйг анхаарна уу.
Гүйлгээний утга: Хүүхдийн овгийн эхний үсэг, хүүхдийн нэр, регистр, утасны дугаар - заавал бичих
Эхний ээлжинд зөвхөн эхний 500 хүүхдийг бүртгэх тул та яараарай.
3. Гэрээ байгуулах: Та өөрийн сонгосон Индранил Шүдний Төв Эмнэлгийн салбарт очиж хүүхдээ үзүүлэхдээ гэрээний ажилтантай ХАМТЫН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ-г эмнэлэгтэй байгуулж хөтөлбөрийн гишүүнчлэлийн картаа авна.
4. Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх: Та өөрийн сонгосон Индранил Шүдний Төв Эмнэлгийн салбарт очиж хүүхдээ үзүүлэн оношилгоо хийлгэж бүрэн эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэж эрүүл болсоны дараа "ЭРҮҮЛ ШҮДТЭЙ ХҮҮХЭД" батламж гардан авна.
5. Тасралтгүй хяналтанд явах: Та жилд 3-4 удаа Идранил эмнэлэгт хүүхдээ заавал авч ирж шүдийг нь хяналтанд явуулах бөгөөд эмчилгээ шаардлагатай бол эмчлүүлнэ. Эмнэлгийн зүгээс энэхүү үйл ажиллагааг бүрэн зохион байгуулах тул мартана гэж санаа зоволтгүй сэтгэл амар зөвхөн дуудсан цагт урьдчилсан цаг товлосны дагуу эмнэлэгт ирэхэд л болно.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Хүүхдийн шүдийг гэрээт эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамруулах нас нь 0-12 нас байна.
ХАМТЫН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ:
Энэхүү гэрээ нь: Индранил эмнэлэг хүүхдийн аав ээж эсхүл асрамжлан хамгаалагчтай нийлж хамтын хариуцлагын хүрээнд 2 талын хамтын хүчин чармайлтын хүчээр хүүхдийн шүдийг оношлох, эрүүлжүүлэх, тасралтгүй хянах, насан туршид нь шүдний эрүүл мэндийн зөв дадал зуршил суулгах зорилго бүхий ХАМТЫН ГЭРЭЭ юм болно.
ГЭРЭЭНД ОРСОН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ:
Гэрээнд зөвхөн доорхи оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээ багтсан болно.
1 |
Хүүхдэд хийх анхны үзлэгээр шүдний эрүүл мэндэд нь үнэлгээ өгнө. |
2 |
Оношлогдсон шүдний өвчлөлийг 100% эмчилж эрүүлжүүлнэ. |
3 |
Ахлах эмч хяналтын үзлэг хийж, шүд бүрэн эрүүлжсэн тохиолдолд картанд эрүүл гэсэн онош бичсэнээр хүүхэд шүдний эрүүл ахуйчийн хяналтанд шилжинэ. |
4 |
Хүүхдийн шүдний байдлаас хамаарч 3-4 сар тутамд үзлэг хийнэ. |
5 |
Шүд угаах, арчлах, эрүүл ахуйн зөвлөлгөө өгч хүүхдийг багаас нь амны хөндийн эрүүл мэндийг хамгаална. |
6 |
Цоорлоос сэргийлэх түрхлэгийг нас, шүдний эрүүл мэндийн байдалд тохируулан түрхэнэ. |
7 |
Шаардлагатай нөхцөлд тухай бүрт болон 6, 9,12 насанд нь рентген дэлгэмэл зураг авч шүдний байдал, хөгжилтийг тодорхойлно. |
8 |
5-6 насанд байнгын 6-р шүдэнд хамгаалалтын ховил битүүлэх ломбо хийнэ. |
9 |
Хүүхдийн шүд эрүүл гэсэн батламжийг олгоно. |
10 |
Амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүд арчлах, хүүхдийн шүдний хөгжил, өвчлөл, ургалт, уналт, солигдолтын явцыг хэвийн байлгахад чиглэсэн зажлалт, хоол хүнсний сонголт хэрэглээ, шүдний сойз, оо сонгох хэрэглэх хэрэглээ г.мэт амны хөндийн эрүүл мэндийн бүх төрлийн сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүд багтсан болно. |
ГЭРЭЭНД ЭЦЭГ ЭХИЙН ХҮЛЭЭХ ГОЛ ҮҮРЭГ:
1. Асрамжлан хамгаалагч нь жилд 3-4 удаа буюу 3-4 сар тутам тогтмол хугацаанд эмнэлгийн зүгээс дуудсан, урьдчилан цаг товлосны дагуу хүүхдээ эмнэлэгт ЗААВАЛ авч ирж үзүүлэх, тогтмол хянуулах үүрэг хүлээнэ.
2. Хэрвээ тогтмол хянуулаагүй, заагдсан хугацаанд үзүүлээгүйн улмаас хүүхдийн шүд цоорсон байвал тухайн шүдийг эмчлэх эмчилгээний зардлыг эмнэлэг хариуцахгүй бөгөөд асрамжлан хамгаалагч төлж хүүхдийн шүд бүрэн эрүүлжсэний дараа хөтөлбөртөө үргэлжлүүлэх боломжтой болно.
Гэрээнд заагдаагүй төлбөртэй тусламж үйлчилгээ:
1. Шүдний ургалт, хөгжлийн хэвийн бус онцлог /Үүнд: илүү шүд, саатсан шүд, хэл уруулын хөвч уртасгах/ гэх мэт
2. Гаднын үйлчлэлээс шалтгаалсан шүдний гэмтэл
3. Гажиг, согог, мэс заслын зарим эмчилгээ /агт араа шүд авалт, зай баригч, металл бүрээс хийлгэх/ гэх мэт
4. Ерөнхий биеийн өвчний шинж тэмдэг хэлбэрээр болон эмийн бодисын гаж нөлөөнөөс илэрч буй шүд эрүү нүүрний эмгэг
ХӨНГӨЛӨЛТ:
1. Бүртгэлийн суурь хураамж 100'000₮ боллоо. Та ердөө 100'000₮ төлөөд хүүхдийнхээ шүдийг даатгуулаарай.
2. 100'000 аар бүртгүүлээд нийт үнийн дүнгээс дахиад 100'000₮ хөнгөлөлт эдлээрэй.
3. Нэг гэр бүлээс хоёр болон түүнээс дээш хүүхэд хамрагдсан /бичиг баримтыг үндэслэнэ/ тохиолдолд хөтөлбөрт хамрагдсан 2 дахь хүүхдээс эхлэн хүүхэд бүрийн төлбөрөөс 5%-ийг хөнгөлнө.
4. Хөтөлбөрт хамрагдсан хүүхэд бүр тухайн хүүхдийн шүдний онцлогоос шалтгаалан нэмэлт үйлчилгээ авах болл 5%-ийн хөнгөлөлттэйгээр үзүүлнэ.
5. Индранил эмнэлгээр үйлчлүүлдэг хүүхэд Хөтөлбөрт хамрагдахаас өмнө 400 000₮ буюу түүнээс дээш төгрөгний эмчилгээ тусламж үйлчилгээ авсан бол гэрээний төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
ТӨЛБӨР, ТӨЛӨХ НӨХЦӨЛ:
Гэрээний үндсэн төлбөр нь:
1. 10 жилээр гэрээ байгуулах тохиолдолд: төлбөр 2,400,000₮ /хоёр сая дөрвөн зуун мянга/ байна.
2. 5 жилээр гэрээ байгуулах тохиолдолд: төлбөр 1 600 000₮ /нэг сая зургаан зуун мянга/ байна.
Бүртгэлийн суурь хураамж: 700,000₮
Гэхдээ: Зөвхөн 06/01-06/05 хооронд бүртгэлийн суурь хураамж :100,000₮ + бонус 100,000₮ урамшуулалтай
Аль ч нөхцөлд төлбөрийг Эмнэлэг, асран хамгаалагч 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 6 сарын хугацаанд 6 хувааж төлж болно.
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]